Уншиж байна...

2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн тавин тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар:
1. Орхон, Хөвсгөл аймагт ажилласан ажилласан тухай
Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдлагыг томилсон тухай мэдээлэл
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
2. Шашины хуулийн хэлэлцүүлгийн тухай
МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү


3. Монгол дахь шашины удирдлагуудын уулзалтын тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
4. Өвөрмонголд ажилласан тухай мэдээлэл
МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагч
Монгол бөөгийн их зайран П.Батжаргал
5. Монгол бөөгийн шагнал олгох журамд нэмэлт оруулах тухай,
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
6. “2019 онд МБНЭ-ийн зохион байгуулах ажлын Төлөвлөгөө”-ний төслийн анхдугаар хэлэлцүүлэг.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Б,Батжаргал, Отгончимэг, Б.Мөнхчулуун, Сосорбарам, Нанжаа нар үг хэлж, санал бодлоо хэллээ. Хэлэлцсэн асуудал болон ойрын үед хийх ажлын талаар зохион байгуулалтын асуудлыг зөвлөлдөж дараах чиглэлээр шийдвэр гаргалаа.
7. ШИЙДВЭР БАТЛАХ
-Ажлын уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулах тухай
- Шагналд тодорхойлох тухай
-Монгол бөөгийн цол олгох тухай
-Спортын арга хэмжээ зохион байгуулах тухай
-Шинэ жилийн үдэшлэг зохион байгуулах тухай
Энэ удаагийн хуралдааны ирц өндөр байлаа. Хуралдаанд Н.Даарий, Я.Мөнгөнсувд нар өвчтэй, Баттогтох, Хүнбиш, Баярмаа, Мөнхнаран нар ажилтай тул оролцсонгүй.
Н.Баярсайхан, Бахаамаазагд, А.Оюунчимэг, Б.Болдбаатар, Байгальмаа нар хуралдаанаа тасалав.
Хуралдааны явцад Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн үг хэлсэн юм. Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн МБНЭ-ийн сайтад намайг элдвээр доромжлон бичих боллоо. Тиймээс МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайгаас гарч байгаагаа мэдэгдсэн юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн сайтад тавигдсан”” өгүүллэгийг гаргаж, түүний тухай бичсэн “” хэсгийг уншиж танилцуулсан юм. Эдгээр өгүүлэлд хүн бухимдаад байх өгүүлбэр байсангүй. Гэвч асуудал үүнд биш өөр зүйлд байсан юм.
Энэ удаагийн дээд цэцийн хуралдаанд анхаарал татсан асуудал бол багш зайран нь эмэгтэй шавь нартаа дарамталсан ёс зүйн зөрчил байв. Өнгөрсөн зуны Говийн нэгдсэн тахилгаас эхлэн хөндөгдсөн багшлуулахаас татгалзах тухай удган нарын хүсэлт Багш-их зайрангийн эндүүцлийг их хүргэх болжээ. Тиймээс ёс зүйн энэ зөрчилдөө анхаарч засаж ажиллахын оронд өөр байгуулагад гишүүн болохоор шийдсэн бололтой. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааны гишүүнээс гарч байгаагаа мэдэгдэв.
Хуралдааны төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлж хуралдааныг хаалаа. Хуралдаан 3.30 минут үргэлжлэв.

Бусад мэдээ

Feb 14, 2024 523

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/