Уншиж байна...

Хэдхэн жилийн өмнө тухайлбал 2015 оны 2 дугаар сард бөө нар төв талбай дээр бөөгийн зан үйл хийсэн билээ. Энэхүү арга хэмжээнд Мөн “Босоо хөх Монгол” ТББ, “Гал үндэстэн” холбоо, зэрэг байгууллагууд хамтран жагсаж байсан билээ. Чингэсийн талбайд хийсэн улс төрийн тэмцэлд бөө нар оролцсон нь онцлог үйл явдал байв. Энэ бол Монгол бөө улс төржсөн алхам хийсэн анхны тохиолдол байсан юм.

 

Өмнө нь 2012 оны 5 дугаар сард Монголын бөө нар нэгдсэн тахилга хийж, эцэг өвгөдийн алтан өлгий болсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын бүсийн хамгаалах бөөгийн зан үйлийг хийж байсан. Үүгээрээ МБНЭ-ийн нэгдсэн тахилга ялгаатай юм.
Чингисийн талбайд бөө, удган, бас бус тэмцэгчид нийлж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж, туг далбаагаа намируулан, унжлага сагсуургаа харшилдуулсаар бөө, удганууд жагсаал хийсэн. Энэхүү улс төрийн арга хэмжээг удирдан зохион байгуулж оролцогчдын нэг нь "Онгодын хөх тамгат" халх-ойрад бөөгийн төвийн тэргүүн Н.Хишигжаргал байсан билээ.
2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эх орныхоо газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалах, бүрэн бүтэн байлгахын төлөө хийх монгол зан үйлийн талаар “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээлэл хийсэн билээ.
Удган, зайрангууд "Эх орон газар шорооныхоо төлөө цохилох зүрхтэй хүмүүс байдаг. Тиймээс бид Монгол төрд шургалж өөрийн хар амиа хоохойлж, ард түмнийг хохироож, газар шороогоо малтсан 27 хүнийг цээрлүүлнэ. Эхний есөн хүнийг тэнгэрт мэдүүлнэ. Нартын хууль дийлэхээ байчихсан юм бол тэнгэрт мэдүүлнэ.” Хэмээн тунхагласан билээ. Энэхүү зан үйлийг сарын 21-22-нд шилжих шөнө үүрээр хийж байсан. Түүнд олон арван байгууллага нэгдэж байсан. Түүнийг зохион байгуулагчийн нэг нь "Онгодын хөх тамгат" бөөгийн төвийн тэргүүн Н.Хишигжаргал байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Онгодын хөх тамгат" халх-ойрад бөөгийн төвийн тэргүүн Н.Хишигжаргалыг "Байгаль дэлхийгээ хамгаалах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлс"-эд оруулсан хөдөлмөрийг үнэлэн "Алтан гадас" одонгоор шагнажээ.

Бусад мэдээ

Feb 14, 2024 551

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/