Уншиж байна...

 

Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн билээ. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов.
Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залууд бүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ. Бид өмнө ирж үзэж байсан гэдгийг мэдээгүй бололтой, орчуулагч залуу ямагт хагас дутуу үзвэр үзүүлээд буцахаар санаа гаргаж байлаа.

zxc4695 (1)
zxc4695 (1)
zxc4695 (3)
zxc4695 (3)
zxc4695 (4)
zxc4695 (4)
zxc4695 (5)
zxc4695 (5)
zxc4695 (6)
zxc4695 (6)
zxc4695
zxc4695
Previous Next Play Pause
zxc4695 (1) zxc4695 (3) zxc4695 (4) zxc4695 (5) zxc4695 (6) zxc4695

Тэгээд үдээс хойш Чингис хааны онгон хэмээх түүхэн хэсгийг үзэв. Тэнд бид хуур манжигаар “бяцхан” бөөлөлт хийж, “онгон”-той танилцсан билээ. Мэдээж хэрэг энд бид зураг авахуулах гээд багагүй цаг өнгөрөөсөн.
Автобусанд суухын өмнө Үнэнчийн аав, түүний гэр бүлийнхэнд талархал илэрхийлж, дурсгалын зүйл солилцож, дургаа даруулсан билээ. Түүний дараа автобусанд суугаад шууд Хөх хотын хотыг зүг хөдлөв.
Миний бие олон удаа ирсэний хувьд өьөрмонгол орчуулагч залуутай маргаан үүсгэж, Чингис хааны жуулчны цогцолборын үндсэн хэсэг болох Чингис хааны хөшөө, музейн хэсгийг үзээгүй тул Шинэ ордост хотод хонож, дахин үзэхээр болов. Энэ маргаан “сэтгэл муутай” орчуулагч залуугийн хариуцлагатай шууд холбоотой байсан билээ.

zxc4694 (1)
zxc4694 (1)
zxc4694 (3)
zxc4694 (3)
zxc4694 (5)
zxc4694 (5)
zxc4694 (6)
zxc4694 (6)
zxc4694 (8)
zxc4694 (8)
zxc4694 (9)
zxc4694 (9)
zxc4694 (11)
zxc4694 (11)
zxc4694 (12)
zxc4694 (12)
zxc4694 (15)
zxc4694 (15)
zxc4694
zxc4694
Previous Next Play Pause
zxc4694 (1) zxc4694 (3) zxc4694 (5) zxc4694 (6) zxc4694 (8) zxc4694 (9) zxc4694 (11) zxc4694 (12) zxc4694 (15) zxc4694

 Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо.

Хатан голын эргийн намгийг хатааж хот сүндэрлэн босчээ. Гүүрний хажууханд түр зогсож Хатан гол дээр дурсгалын зураг авахууллаа. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Хурдны замаар жигд хурдтай явсаар хуучин Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв.
Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэл үзүүлсэн билээ. Үнэнчийн аав бол Чингис хааны цогцолборын удирдах зөвлөлийн гишүүн билээ. Бид хэд сэтгэл хөдөлж, элдвийг хүүрнэн ярилцаж, үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм.

zxc4687 (1)
zxc4687 (1)
zxc4687 (2)
zxc4687 (2)
zxc4687 (3)
zxc4687 (3)
zxc4687 (4)
zxc4687 (4)
zxc4687 (5)
zxc4687 (5)
zxc4687 (7)
zxc4687 (7)
zxc4687 (8)
zxc4687 (8)
zxc4687
zxc4687
Previous Next Play Pause
zxc4687 (1) zxc4687 (2) zxc4687 (3) zxc4687 (4) zxc4687 (5) zxc4687 (7) zxc4687 (8) zxc4687

Бүх зүйл журмын дагуу хийгдсэн байсан тул нилээд хугацаа алдаад бид Хөх хотын зүг хөдлөв. Хятадын аялал жуулчлалын автобусны цонхоор ӨМӨЗО-ын хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн байдлыг нүдээр харж, өөрийн орны байдалтай жишиж явлаа. Эдийн засгийн хурдацтай хөгжил хэдхэн арван жилийн дотор хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж чаджээ. Ийм өрчлөлтийг бид хаа холоос бус дэргэдээсээ харах боломжтой болжээ.
ӨМӨЗО-ын төв Хөх хотод оройтож ирэв. Хотын хойд хэсэг шинэ барилга бүхий хороололоор, зүүн хэсэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар бий болгосон амралт үйлдвэрлэлийн шинэ цогцолбороор, хотын зүүн хэсэг дээд сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төвөөс бүрдэнэ. Хотын төвд гурван давхар авто зам бүхий хэсэг нь манайханы одоогийн бэрхшээл болох автомашинын уулзварын огцолыг шийджээ. Хотыг бүхэлд нь хамарсан давхар засмал зам тавьсан нь түгжирлийг бүрэн шийджээ.
Хөх хотын төвд, төв захын дунд зочид буудлаа сонгож шийдсэн нь бидэнд олон талаар ашигтай байлаа. Зав цаг гарвал гараад л захаар аялчихна. Өндөр барилгын хамгийн дээд давхарт хоолны газар байрлана. Тэндээс хот сайхан харагдана. Мөн хоолны сонголт сайтай ажээ.
Миний эртний найз нар бөөгийн удирдлагуудыг тусгайлан урьж хүндэтгэлийн зоог барьсан нь энэ өдрийн онцлог байлаа.

zxc4686 (1)
zxc4686 (1)
zxc4686 (2)
zxc4686 (2)
zxc4686 (4)
zxc4686 (4)
zxc4686 (7)
zxc4686 (7)
zxc4686 (12)
zxc4686 (12)
zxc4686 (14)
zxc4686 (14)
zxc4686
zxc4686
Previous Next Play Pause
zxc4686 (1) zxc4686 (2) zxc4686 (4) zxc4686 (7) zxc4686 (12) zxc4686 (14) zxc4686

1.Эрээнээс аялал эхлэв.
МБНЭ байгуулагдсанаас хойш манай эвлэлийнхний анхны гадаадад хийсэн аялал бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотруу хийсэн аялал байлаа. Энэ аялалын зорилго бол БНХАУ-д Чингис хааны нэрээр юу бүтээсэн байна, бид ямар түвшинд байна гэдэгийг нүдээр үзэж, дотроо тунгаан бодох зорилт байлаа.
Манай багийнхны хувьд Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборт хамгийн олон нь миний бие арван гурав дахиа, дийлэнх нь анх удаа очих байгаа бүрэлдэхүүн байв. Тиймээс Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборын талаар багагүй мэдлэгтэй нэгэн байхад огт мэдээлэлгүй хүмүүс ч байлаа.
Билетний олдоцоос болоод нийт 30 хүн хоёр вагонд хуваагдаж суусан юм. Замын Үүдэд тоссон автобус хөдлөөд хил гарангуут Хятадын аялал жуулчлалын автобус биднийг хүлээж байлаа. Биднийг хөдлөх болоход Эрээнд учирсан эхний бэрхшээл бол Хятадын аялал жуулчлалын автобусны хөдөлгөөнийг хэд хүн хааж зогсоогоод байцаагч авчирч шалгалт хийлгэв. Бодвол өөр хотын Хятадын аялал жуулчлалын автобус Эрээнд ирж үйлчилгээ хийсэнд сэжиглэж албан ёсоор шалгуулсан бололтой. Бид автобусаар хамгийн хямд үнээр үйлчлэх компанийг сонгож чадсан юм

zxc4680
zxc4680
zxc4680 (2)
zxc4680 (2)
zxc4680 (3)
zxc4680 (3)
zxc4680 (4)
zxc4680 (4)
zxc4680 (13)
zxc4680 (13)
zxc4680 (15)
zxc4680 (15)
Previous Next Play Pause
zxc4680 zxc4680 (2) zxc4680 (3) zxc4680 (4) zxc4680 (13) zxc4680 (15)

Үдийн 12.00 цагаас Их хайрханы зүүн хойд хэсэгт МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа нар Их тахилгын Лусын тахилгыг удирдаж хийсэн юм.
Тахилгын зан үйл дуусмагц Урианхайн олон түмэн, 80 гаруй харваачид оролцсон сурын харваа, үндэсний бөхийн барилдаанаар наадмаа эхэлсэн юм.

zxc4675 (1)
zxc4675 (1)
zxc4675 (2)
zxc4675 (2)
zxc4675 (3)
zxc4675 (3)
zxc4675 (4)
zxc4675 (4)
zxc4675 (5)
zxc4675 (5)
zxc4675 (6)
zxc4675 (6)
zxc4675 (8)
zxc4675 (8)
zxc4675 (9)
zxc4675 (9)
zxc4675 (10)
zxc4675 (10)
zxc4675
zxc4675
Previous Next Play Pause
zxc4675 (1) zxc4675 (2) zxc4675 (3) zxc4675 (4) zxc4675 (5) zxc4675 (6) zxc4675 (8) zxc4675 (9) zxc4675 (10) zxc4675

Малчин Ялалтынх Хүү нь мал аж ахуйгаа эрхлэнэ. Өвөрмонголд мал аж ахуй эрхлэлт жигд боломжийн тувшинд хүрсэнийг ямар ч малчин айлд ороход мэдэрч болно. Энэ нутагт мал аж ахуй хэрхэн эрхэлж байгаа тухай ..... гуайгаас сонссон юм. Тэднийх суурин маллагааны махны чиглэлийн 300 орчим үхэр бордохоос гадна хагас суурин маллагааны 200 гаруй хоньтой. Энэ нутагт малын тоо толгой хязгаартай тул энэ л тооноосоо хэтрүүлнэ гэж үгүй. Гучин жилээр эзэмшсэн газар нь манайхаар бол хашаалсан бэлчээр юм даа. Төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэртэй, хэдэн өрөө тохилог сууцтай, телевиз, интернет, гар утас... гээд хотынхоос дутахгүй орчинд аж төрж байна.
Өвөг дээдсээс үе дамжин хэрэглэж ирсэн эртний ган тулга, уур нүдүүр, жижиг шүүгээ \Өөрсдөө хорго гэж нэрлэдэг\ эдний бурхныхаа адил нандигнан шүтдэг эдлэл юм.
Төрөөс анхаарч малчиддаа зориулан ийм орон сууц барьснаар тэнд айл бүр 3-4 өрөө сууц эзэмшдэг. ......ч мөн тэнд сууцтай, түүнийгээ "Хотын гэр” гэж нэрлэх юм. Өвөр Монголчууд дуу хуур, найр наадамд дуртай.
Нутгийн малчид элбэг хангалуун, сайхан аж төрдөг юм байна. Улсаас нь малчдаа их дэмждэг юм байна. Бас л манайхантай адилхан малчид нь үр хүүхдээ дагаад хот суурин бараадах үзэгдэл газар авч, хөдөө нутаг эзгүйрэх, мал аж ахуй хумигдах тийшээ хандаж. Үүнийг улс анхаарч бүх суурин, гацаад руу цардмал зам тавьж, цахилгаан татжээ. Үндсэндээ бол хүнд цахилгаан, ус хоёр байхад хаана ч амьдарч болдог аж. Тэр ногдсон газарт маллах бог болоод бодын тоог бас заана. Жил бүр малынх нь тоогоор багахан тэтгэмж өгнө. Харин малчид нь малынхаа ашиг тусыг өөрсдөө хүртэнэ. Машин техник худалдаж авахад нь улсаас мөн л дэмжлэг үзүүлж, хөнгөлөлт үзүүлдэг гэнэ. Дээрх бүх хөнгөлөлт, дэмжлэг тариачдад мөн адил хамаатай. Ингэж л их гүрэн хөдөө аж ахуйгаа дэмждэг юм байна. Ийм дэмжих бодлого 10-аад жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд аймаг, хошуу бүрт харилцан адилгүй гэнэ.
Мал аж ахуйтай зэрэгцээд өнөөх л уул уурхай бас цэцэглэн хөгжиж байгаа дүр зураг энд тодхон. Эдний сууриан газарт байгалийн салхинаас цахилгаан гаргадаг сэнс байрлуулжээ. Үүнийхээ төлөө улсаас мөнгөн таөлөөс тухайн айлд төлдөг ажээ.
Ерөнхийдөө нүүдлийн мал аж ахуй фермерийн аж ахуйд шилжиж байна. Бэлчээр даган нүүдэллэж, гэрээ дугуйлж амьдардаг байсан малчид нүүдэл суудал гэлгүйгээр тохилог байшин барин аж төрдөг болж.
Үхэр сүргийн хувьд малчид өөр өөрсдийн үхрийн тоонд таарсан үхрийн байр барьжээ. Миний зочилсон айл гэхэд үхрийн байртай. Зуд болсон ч айх аюулгүй.
Малчин ард нь зочломтгой. Халх монголоос ирсэн гэхээр цаанаа л нэг элгэмсүү угтана.
Бидний монгол үндэстнүүдийг зөвхөн газар нутаг, хил хязгаар л тусгаарлаж байна. Сэтгэл зүрх, оюун санаа, зан заншлаараа бол бид харин нэг л зон олон. Надад зориулж цагаан сарын буузаар дайлсан билээ.
Малчин.... аав,ээж хоёр 90 гарсан настангууд байлаа. Бидний ярианы хоёр дахь хэсэг чөлөөлөх дайны сэдэв байлаа. Настан буурлууд баярлан хөөрч байлаа. Учир нь энэ айлаар хоёр дахь удаагаа монгол цэргийн дарга зочилсон болж таарав. Тэгэхдээ 80 гаруй жилийн дараа болж байна. Гэрийн эзэн гоёлын дээлээ гаргаж өмсөн хүндэтгэл үзүүлэв.
Миний хувьд энэ чиглэлд чөлөөлөх дайны түүхээс сонирхосон юм. Чуулалт хаалганы чиглэлд давшсан Монгол-Зөвлөлтийн цэргийн Мото механикжуулсан анги нэгтгэл, VIII сарын 9-ний үдэш Замын-Үүдээс хөдөлж, Япон-Өвөр Монголын цэргийн анги салбарыг устгаж, мөн шөнө Цагаан овоо суманд хүрчээ. Энэ чиглэлээр давшсан монгол цэргийн удирдлагууд энэ газраар өнгөрөхдөө энэ хөгшнийхөөр дайрч өнгөрсөн байдаг. Тэр хоёр даргыг Гармаа, Дарамаа гэж дуудаж байсан хэмээн хуучилсан юм.
Цааш давших замдаа Нянзан хотыг эзлээд улмаар VIII сарын 11-нд Монголын хилээс 200 гаруй км-ийн зайд орших Баруун Сөнөд, Вангийн хүрээг чөлөөлөв. Монгол-Зөвлөлтийн хамтарсан хүч цааш давшиж, тус улсын хилээс 300 шахам км алсад орших Завсар (Чансыр) хотыг VIII сарын 13-нд эзлэн авч улмаар тус хотоос 113 км-т орших 95 мянган хүнтэй Жанбэй хотыг VIII сарын 18-нд дайран эзэлжээ. Дүүрэгтээ цэргийн хэд хэдэн хотхон, нисэх онгоцны буудалтай, цэргийн хуаран, аж үйлдвэрийн газар, цахилгаан станц, радио станц, авто машины засварын газар бүхий олон замын уулзвар зангилаа Жанбэй хотыг авснаар Монгол-Зөвлөлтийн цэрэг Жанчхүүгийн давааны бэхэлсэн районд тулж очив. БНМАУ-ын хилээс 560 км хол оршдог Жанчхүүгийн даваа бол хойд талаас Чуулалт хаалга орох гол замыг халхалсан Японы цэргийн чухал түшиц газар, байлдааны бат бэх бэхлэлт бүхий район байв. Энд Японы империалистууд 1935-1940 онд 40 000 хятад иргэнийг дайчлан ажиллуулж 35 км урт, 10 км өргөн бэхлэлт байгуулж, түүндээ олон тооны тулгуурт байр, их буу, пулеметын галын цэг байрлуулснаас гадна тухайн цагтаа сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон газар доогуур харилцах суваг, орон сууц, агуулахын олон барилга байгууламжтай байжээ.
Ийнхүү санамсаргүй сонин учралт яриа өрнөж, сэтгэл сэргэсэн баяр хөөртэй яриа болж өнгөрөв.
Эрээн хотод биднийг явах, буцахад буудалдаа байрлуулан төрөл садан шиг угтаж үдэн банштай, сүү амтагдсан цайгаараа дайлж цайлав.

zxc4665 (7)
zxc4665 (7)
zxc4665 (1)
zxc4665 (1)
zxc4665 (2)
zxc4665 (2)
zxc4665 (3)
zxc4665 (3)
zxc4665 (4)
zxc4665 (4)
zxc4665 (5)
zxc4665 (5)
zxc4665 (6)
zxc4665 (6)
zxc4665 (8)
zxc4665 (8)
zxc4665 (9)
zxc4665 (9)
Previous Next Play Pause
zxc4665 (7) zxc4665 (1) zxc4665 (2) zxc4665 (3) zxc4665 (4) zxc4665 (5) zxc4665 (6) zxc4665 (8) zxc4665 (9)

2013 оны 5 дугаар сар 25-ны өглөө манайхан эртлэн босцгоосон байлаа. Өглөө бүхний түрүүнд Тэнгэрээ шинжиж ямархуу өдөр байхыг харж билээ. Тэнгэр битүү үүлтэй байлаа. Бид буудалласан газраас хөдөлж 2 км орчим яваад сонгосон газраа ирлээ. Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байлаа.
Өглөөний 7.00 цагийн үед Жаргалант хан хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилга эхэллээ. Их тахилгыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Даринчулуун тэргүүлэн бөөлж, бусад бөө нар цагаан залбирал хийж хүч нэмсэн билээ. Бөөлөлт дөрвөн цаг үргэлжлэв. Онгод урианхайн олон түмэн, тахилгад хүрэлцэн ирсэн Дархадын бөө нарт хүндэтгэл хайрлав. Их хайрханд Хөх морь сэтэрлэж өргөв. Тэр үед цугласан олон морь даган бужигнаад явчихав.

DSC_5299
DSC_5299
DSC_5402
DSC_5402
DSC_5510
DSC_5510
DSC_5584
DSC_5584
DSC_5626
DSC_5626
zxc4670
zxc4670
Previous Next Play Pause
DSC_5299 DSC_5402 DSC_5510 DSC_5584 DSC_5626 zxc4670

Бусад мэдээ

Mar 30, 2024 87

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/