Ес. ӨНӨӨДРИЙН УЛАН-ҮДЭ ХОТ
Монголчуудад ОХУ-д чөлөөтэй нэвтрэх визийн зөвшөөрөл олгогдсоноор Улан-Үдэ хот, Эрээний дараа орох худалдааны хоёр дахь төв болсон билээ. Орос барааг хүндэлсээр ирсэн монголчууд энэ хотод худалдаа хийхээр өргөнөөр ирэх болжээ. Нөгөө талдаа эндэхийн буддагийн сүм хийдэд мөргөхөөр олон хүн ирдэг. Биднийг явж байхад олон арван автобус дүүрэн монголын жуулчид зөрж өнгөрнө билээ.
Улаан-Үд нь Үд голын нэрээс өгөгдсөн. Монголд Улаан-Үүд гэж андуурч бичих нь түгээмэл таардаг. Орост буриадаар Улаан-Үдэ, худам монголоор улаганүдэ, 1934 оноос урьдахыг кирилл монголд Дээд-Үд; кирилл буриадаар Дээдэ-Үдэ; оросоор 1775—1934 онд Верхнеудинск) нэж нэрлэж ирсэн.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл, дөрвөн бумаас олон хүнтэй хот юм. Байгал нуурын зүүн урагш 130 км зайнд Сэлэнгэ - Үд хоёрын бэлчирт байрладаг. 2011 оны байдлаар 404 мянган хүн оршин сууж байна. Орос улсын хэмжээнд харьцуулвал 45-рт орох хүн амтай хот юм.
Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.
1648 онд оросууд Баргажинд анхны шивээгээ барин нутгаа тэлэх бодлого явуулсаны үр дүнд Буриад Монголыг эзэлжээ. 1666 онд Үд голын хөндийд оросууд анхныхаа цайзыг барьж босгон “Дээд Үд“ буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна. Улаан-Үд хот дотроо 3 дүүрэг, Зөвлөлт дүүрэг (оросоор Советский район), Төмөрзамын дүүрэг (оросоор Железнодорожный район), Октябрын дүүрэг (оросоор Октябрьский район) болж хуваагдана.
20190524_123922
20190524_130941
20190524_132900
20190524_175249
20190524_184337
20190525_115254
20190525_123325
20190525_162704
20190525_162810
20190525_171123
20190526_100028
20190526_103538
DSC_3707
DSC_3712
DSC_3717
DSC_3719
DSC_3731
DSC_3734
DSC_3754
DSC_3758
DSC_3795
DSC_3798
DSC_3799
DSC_3873
DSC_3906
DSC_3908
DSC_3930
DSC_4101
DSC_4121
z6072

































