http://www.zoofirma.ru/
БНХАУ-ын Өвөрмонголын морин хуурын анхдугаар наадам 24 хоногийн турш үргэлжилж өндөрлөжээ. Уг наадмын хаалтад зориулж "Монгол морь" концертыг толилуулсан байна. Өвөрмонголын морин хуурын наадам морин хуурын концерт, морин хуурын эрдэм шинжилгээний хурал, морин хуурыг үйлдвэрлэх урлагийн үзэсгэлэн, морин хуурын хөгжмийн шинэ бүтээл ба тойрон тоглолт, Өвөрмонголын морин хуурын тэмцээн зэрэг 5 хэсгээс бүрджээ. Наадмыг зохион байгуулах хорооны мэдээлэлд тэмдэглэснээр, урлагийн наадмын хугацаанд 15 концерт зохион байгуулж, Хятад, Монгол, Оросын 300 гаруй морин хуурч оролцжээ.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн морин хуурын холбоо, Монголын морин хуурын төв, Морин хуур нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг "Морин хуурын олон улсын VI наадам" өнгөрсөн 2018 оны зургаа, долдугаар сард Улаанбаатар хотноо болсон юм. .