http://www.zoofirma.ru/
Ази тивийн алтны бүслүүр Монголоос илэрсэн тухай гадныхан шуугиж байна.
Саяхан “Erdene Resource Development” компани “Алтан нар” орд дээр өнгөрсөн улиралд явуулсан судалгааны эцсийн дүгнэлтээ танилцуулж тэр нь Торонтогийн Хөрөнгийн бирж  дээрх тус компанийн хувьцааны ханш 40 орчим хувиар өсгөсөн юм.
Баянхонгор аймагийн нутаг дэвсгэрт байрладаг “Алтан нар” ордын талаар “Erdene Resource Development” компанийн ерөнхийлөгч Петр Акерли "Хамгийн сүүлд явуулсан өрөмдлөг нь бидний итгэлийн улам нэмэгдүүлж байгаа. Тус орд Төв Азийн алтны бүслүүрт хамаарагддаг байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч бидний ажлын эхний үр дүн төсөөлснөөс илүү сайн байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Судалгааны үр дүнд “Алтан нар” ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэгт 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл байгааг тогтоожээ. Мөн 7 метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа гэж үзсэн байна.
 
Харин “Union South” гэж нэрлэгддэг хэсэгт 10 метрийн гүнд тонн хөрс тутамд 4.5 грамм алт, 9 грамм мөнгө байгааг тогтоосон аж. Ийнхүү "Алтан нар" орд нь Оюутолгойн дараа орохоор нөөцтэй болох нь тогтоогдоод байгаа юм.