Уншиж байна...

Өвөрмонголын тэнгэр шүтлэгтэн, бөө судлаач Чинбарстай бид Хөх хотод уулзсан юм. Мөнх тэнгэрийн үйлсийн төлөө чамгүй сэтгэл гарган зүтгэж яваа судлаач Чинбарс бол бага хугацаанд их зүйлийг бүтээж яваа зүтгэлтэн. Монгол бөөг зөв чин хандлагаар хөгжүүлэхийн төлөө чармайж, зүтгэж яваа нэгэн. Түүний олон сайхан зан чанараас монголын залуу судлаачид, улаач нар суралцвал зохино.

Өвөрмонголын хаана ч явсан түүний хийсэн ажлын үр дүн харагдаж байдаг. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн төлөө их зүйл хийсэн, хийнэ гэдэгт түүнд итгэж явдаг. Бөөгийн талаар дөнгөж ажлаа эхэлж байгаа болон сурталчилгааны ажил эрхэлдэг манай монголын зарим залууст үлгэр жишээ болох нэгэн. Хэдэн өгүүлэл тэрлээд, ганц нэг улсын арга хэмжээнд оролцоод өөрсдийгөө товойлгон мандуулдаг, ойворгон залуус түүнээс олон талаар суралцах хэрэгтэй.
Өвөрмонголын вичадаар монголчууд янз бүрийн сэдвээр маргалдаж, зарим нэг нь шившигээ дэлгэсэн байна лээ. Их газрын монголчуудад бол энэ маргаан ичвэл зохих зүйл байв. Эхлээд өөрсдийгөө боловсруулчихаад дараа нь хилийн дээс гарч маргавал зохино. Чадалтай байлаа ч дуугүйхэн сонсож сурах хэрэгтэй.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар Хөх хотод ажиллах явцдаа судлаач Чинбарстай уулзсан байна. Өвөрмонголд монгол бөөгийн зан үйлийг хөгжүүлэх чиглэлээр зүтгэж яваа залуу судлаачтай сурталчилгаа, мэдээллийн чиглэлээр ярилцсан билээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Өвөрмонголд бөөгийн хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцоод “Монгол бөөгийг ёс зүй”-г хэвлэж гаргахад албан ёсны зөвшөөрлийг өгөх асуудлаар МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай саналаа хэлсэн.
Монгол бөөгийн их зайран Э.Балжир гуйан томилолтоор ажиллсан тухай мэдээллийг сонссон. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан удахгүй МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар гадаадад ажилласан зарим улаач нарын ажлын талаар сонсголыг нь хэлэлцэх юм гэдгийг уламжлан хэлнэ билээ. Мөн монгол бөөг сурталчилах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлаж, ярилцлаа.
Д.Хүрэлбаатар

Бусад мэдээ

Feb 14, 2024 621

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/