http://www.zoofirma.ru/

БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль ахлагчтай солонгос бөө нар Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад хамгийн олон хүнтэй бүрэлдэхүүн оролцсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан БНСУ-ын Бөөгийн төлөөлөгчдийг хүлээн авч өдрийн зоог барив. Зоогт МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч удган Д.Энхжаргал, зайран М.Энхзаяа, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн зайран Баттулга, МБНЭ-ийн Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Д.Булган нар байлцав. Зоогийн үеэр хоёр орны бөө нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. Их тахилгын дууссаны дараа БНСУ-ын бөө нар өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолт хийсэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлэв. БНСУ-ын бөө нар Монгол бөөгөөс суралцах зүйл их байгааг хэлж байлаа.