http://www.zoofirma.ru/

Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайдын яамны хүсэлтээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Шаннон Браун, улс төрийн ажилтан Г.Золбоо нар оролцлоо.
Уулзалтаар Монгол Улсад бөөгийн шүтлэг хөгжиж ирсэн түүхэн нөхцлийн талаар харилцан санал солилцлоо. Монголын түүхийн явцад Мөнх тэнгэрийн үзэл, Монгол бөөд тулгарч байсан бэрхшээлүүд, хүнд сорилтууд түүнийг даван туулж өнөөтэй золгосон нөхцөл байдлын талаар ярилцлаа. Мөн мөнх тэнгэрийн үзэл, бөөгийн шүтлэгийн өнөөгийн байдал, тулгарч байгаа бэрхшээлийн тухай, МБНЭ байгуулагдсанаас хойших хоёр жилийн хугацаанд хийгдсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө.


МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол Улсад шашины хөгжлийн өнөөгийн байдал, тэгш бус чиг хандлага, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага, Монгол Улс дахь хүний эрхийн асуудлаар гарч байгаа зөрчлийн талаар саналаа хэллээ. Цаашид хамтран ажиллах талаар өөрийн бодол, саналаа хэллээ.
МБНЭ-ээс АНУ-д байрладаг Дэлхийн Бөө судлалын сантай хамтран ажиллаж ирсэн тухай, энэ байгууллагын нэр барьж докторын хуурамч диплом худалдаж байсан зарим хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоосон тухай мэдээллийг өгсөн. Цаашид ийм зохисгүй үйл ажиллагааг гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Хуурамч “диплом” худалддаг иргэдийн талаар мэдээлэл өглөө.
Монгол бөө нарын дунд АНУ-д хэд хэдэн дээд сургууль төгссөн гэж баримт үзүүлж, ярьдаг боловч англи хэлний мэдлэггүй цөөнгүй иргэд байдаг. Энэ нь АНУ-д сургууль төгссөн гэх эргэлзээг төрүүлдэг. Энэ асуудлыг ч хөндөж ярилаа.
Өнөөгийн байдлаар Монгол улсад бөө шүтлэгийн хөгжлийн талаар мэдээлэл тоо зөрөөтэй байгаа нь харагдлаа.
АНУ-ын Элчин сайдын яамнаас Монголын Иссусын шашин, Буддагийн шашин, мусальман шашины төлөөлөлтэй жил бүр тогтмол уулзаж, санал бодлоо солилцож иржээ.
Уулзалт, ярилцлага харилцан нэг нэгнийгээ ойлголцсон, хамтран ажиллах итгэлээр дүүрэн байлаа.
Д.Мандахаа