http://www.zoofirma.ru/

2020 онд МБНЭ-Францын судлаачтай хамтарсан арга хэмжээниы хүрээнд хийгдэх байсан ажлууд дэлхий даяар нийтийг хамарсан өвчин гарсантай холбоотой хойшилсон билээ.


2021 оны 5 дугаар сард манай хил нээгдэх болсонтой холбоотойгоор Франц-Монголын хамтарсан арга хэмжээг сэргээн хэрэгжүүлэх тухай санал солилцох цахим зөвлөлдөх уулзалт боллоо.
Ярилцлагаар хийгдэх арга хэмээний хүрээнд орон нутагт ажиллах, мөн МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцох талаар санал солилцлоо. Энэхүү ярилцлага тодорхой хугацаанд тогтмол хийгдэж, хийгдэх ажлуудаа зөвлөлдөнө. Дараагийн цахим уулзалт Дарханы бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнтэй хийхээр боллоо.
Санал солилцоход МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, удган Болортунгалаг, орчуулагч Насан нар байлцлаа.