http://www.zoofirma.ru/

ГАДААД ХАРИЛЦАА-Ажил болж хэрэгжсэн уулзалтаа дурсаж байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Дээд цэцийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн Б.Байгалмаа нар Монгол Улс дахь БНАСАУ-ын ЭСЯ-д очиж Элчин зөвлөх Ан Сен Иртэй уулзаж ярилцлаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сэний үндэслэсэн Жүчхэ буюу өөртөө тулах үзэл, Сөнгүнь буюу цэргийг чухалчлах үзлийг судлах зорилго бүхий ЖҮ СӨНЬ нийгэмлэгийг анх санаачлан 2009 онд байгуулж ажилласнаас хойш таван жилийн ой болж байгаатай холбогдуулан энэхүү уулзалтыг санаачлан хийсэн билээ.
Энэ хугацаанд хоёр тал харилцан ажлын айлчлал хийх, Эрдэм шинжилгээний хурал хийх зэргээр хамтарч ажиллаж ирсэн бөгөөд цаашид энэ харилцаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.


МБНЭ-ийн бага хуралдайн Зургадугаар хуралдаанаас Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулах зорилт дэвшүүлсэн билээ. Энэ зорилтоо хэрэгжүүлэхээр Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн дурсгал, Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, Кесон хотын ойролцоо орших Мансүсан уулан дахь Гонмин хааны Монгол хатны үзэсгэлэн гуа, ухаалаг, аугаа их гавъяаг дуурсан бахархах ажлыг хийх саналаа уламжилсан билээ. Бидний уулзалт дотно, элгэмсэг байдалд болж өнгөрлөө.
Кесон хотын ойролцоо орших Мансүсан уулан дахь монгол хатны бунхан бол Гонмин хааны үед хамаардаг. Гонмин хаан нь 1341-1374 онд Корё улсын 31 дэх хаанаар суусан бөгөөд түүний монгол хатан Ванги хааны төрийн ажил үйлсэд мэргэн зөвлөгөө өгдөг цэцэн хатан байснаараа алдаршжээ. Монгол хатныг Хубилай хааны ганц охин байсан, эсвэл Хубилайн зээ охин байсан гэдэг домог ч байдаг аж. Хаан, хатны бунхныг байгалийн үзэсгэлэн бүрдсэн ууланд эртний монгол хаадын гэр тэрэг хэлбэрээр, тэргэн дээр барьсан гэрийг дүрслэн боржин чулуугаар урлаж, жилийн 12 сарыг бэлгэдэн зургаан ширхэг хонь, зургаан барыг гэр тойруулан чулуугаар урласан байна. Хоньдыг монгол хонины хэлбэр, хэмжээг яг дуурайлган урласнаараа онцлогтой. Бунхны урд талд боржин чулуугаар бүтээсэн хоёр метр гаруй өндөр дэнлүү хэлбэрийн гэрэлт цамхаг байрлуулсан бөгөөд бунханд очсон монголчууд тэнд арц, хүж уугиулан хүндэтгэл үзүүлдэг заншилтай ажээ. Эдгээр бунхан нь Корё улсын сүүл үеэр баригдаж өнөөг хүртэл бүрэн бүтнээрээ хамгийн сайн хадгалагдан үлдсэн байдаг.
Монголчууд бид Монгол хатныхаа бунханд хүндэтгэл үзүүлэх өдрийг хүлээж сууна.
Б.Банзрагч