ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран биет бус соёлын өв болох бөө хамгаалах асуудлаар цаг үеээ олсон маш чухал асуудлаар бага хурал, уулзалт зохион байгуулав. Энэ чиглэлээр тулгамдаад байгаа олон асуудлаар санал солилцож, цаашид хийх тодорхой асуудлаар чиглэлээ тодотгох ажил хийгдлээ.
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс энэхүү арга хэмжээнд Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Төгсжаргал нар оролцлоо.
МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн,МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Төгсжаргал “Монгол бөөгийн өнөөгийн байдал, биет бус соёлын өвийг хамгаалах зарим асуудлаар” илтгэл тавьж, эрдэмтдийн сонирхосон асуудлуудад хариулт өгсөн байна.
ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран зохион байгуулсан фестивальд Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал галын тахилга хийх, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун бөөлж тус тус бөөгийн зан үйл хийж оролцсон байна.
Тус фествальд БНСУ, Мьямар, Энэтхэг, Вьетнам, Япон Улсын бөө нар оролцож, өөрсдийн онцлогобүхий бөөгийн зан үйлээ хийсэн байна.
МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун нарын бөөгийн зан үйлийн тухай баримтад кино хийгдсэн бөгөөд удахгүй ЮНЕСКО-ийн дэлхийн 140 гаруй улсад нийтэд үзүүлэхээр тараагдах юм.
Монгол Улсад бөө, биет бус соёлын өвийг хамгаалах асуудлаар дэлхийн болон улс хооронд хамтран ажиллах шаардлага бий болоод байгаа билээ.
МБНЭ нь ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллага, Ази тивийн хэмжээнд биет бус соёлын өв, бөөг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах эхлэлийг тавиад байна.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллага, Ази тивийн хэмжээнд биет бус соёлын өв, бөөг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлуудыг дэмжиж, тус арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөгчдийг оролцуулсанд талархал илэрхийлж, Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайд, ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллагын удирдлагуудад захидал илгээж, цаашид хамтран ажиллах чиглэлээр саналаа илэрхийлсэн байна.
Тэмүлэн