http://www.zoofirma.ru/

БНХАУ-ын хөгжил цэцэглэлтийн жирийн нэг жишээ болсон амралт чөлөө цагаа өнгөрүүлэх “Ба да чү” хэмээх газартай танилцаж нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. Энэ газрыг нэгэн Буддагийн шашины байгууллагад өмчлүүлсэн бөгөөд тэрхүү байгууллагын захиалгаар бүтээн байгуулалтын ажлаа хийж байна. Өөрөөр хэлбэл улсын туслалцаагүйгээр энд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа.


Монгол Ганданчилан хийдэд зөвхөн 2015 оны улсын төсөв, санхүүжилтээгээр 5,9 тэрбум төгрөгөөр хийд байгуулж байгаа билээ. Гэтэл энэ амралтын цогцолборт хувийн санхүүжилтээр манайхын хэд нугалахаар том бүтээн байгуулалтыг хувийн санхүүжилтээр хийж байна. Төрөөс найдвартай хүмүүст газрыг нь олгоход анхаардаг бололтой. Бусдыг нь хувийн секторын санхүүжилтээр шийдээд хөгжөөд явдаг байна.
Нэгэн уулын амыг бүхэлд нь хамарч амралт цогцолборын газрыг байгуулж байгаа ажээ. Тэрхүү газрын бүтээн байгуулалтыг чулуугаар хийдэг учраас бидний өмнө нь танилцсан “9 men” компани тэнд ажиллаж байгаа аж. Тэгээд сүүлчийн бүтээн байгуулалтын ажилаа бидэнд үзүүлэхээр энд авчирсан байна.
Өмнө нь энд Буддагийн сүм байсан. Одоо нэмэлт бүтээн байгуулалт хийснээр мөргөлийн сүм, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болж хувирчээ. Байгалийн сайханыг мэдрүүлэх зорилгоор агаарын дүүжин аялалын 2-4 хүний жижиг вагончиг байгуулж дуусчээ. Уламжлалт шашинаа хүндэтгэн шүтэх үйлсэд энэхүү амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Эндээс Монголчууд бид санаа авч монгол уламжлалаа хөгжүүлэх амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг байгуулж болох боломж, санаа эндээс төрж байлаа. МБНЭ анх 2013 онд ийм төсөл цаасан хийсэн бөгөөд өнөөдөр хүртэл хэдэн хүний санаанаас хэтэрсэнгүй. Газрыг нь зөвшөөрөл олговол бага ч гэсэн бүтээн байгуулалтыг жил жилээр хийсээр байгаад томоохон үр дүнд хүрч болох боломж байгаа билээ.
Ийм боломж байгааг энэхүү амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх цогцолборын үйл ажиллагаатай танилцах явцад харагдаж байлаа. Монголчууд бидэнд Мөнх тэнгэрийн үзэл санаагаа сурталчлах амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх цогцолбор байгуулах боломж байгаа билээ. Ганцхан төрөөс бидэнд газрын зөвшөөрлийг нь өгчихвөл бид бүтээн байгуулалтыг нь хийх боломж байгаа юм.
Д.Хүрэлбаатар

1
1
2
2
3
3
IMG_8317
IMG_8317
IMG_8323
IMG_8323
IMG_8334
IMG_8334
IMG_8342
IMG_8342
IMG_8356
IMG_8356
IMG_8384
IMG_8384
zxc1033
zxc1033
Previous Next Play Pause
1 2 3 IMG_8317 IMG_8323 IMG_8334 IMG_8342 IMG_8356 IMG_8384 zxc1033