http://www.zoofirma.ru/

Бээжин хотоос холгүй орших “9 meng” хэмээх Чулууны үйлдвэрий үйл ажиллагаатай танилцлаа. Том хэмжээтэй чулуунуудыг уурхайгаас татаж авчрах, улмаар үйлдвэрийн эхний шатанд хэрэглэгчдээс ирсэн захиалгаар ангилан анхан шатны боловсруулалт хийдэг байна.


Үйлдвэрлэлийн дараагийн шатанд задгай талбайд захиалгын дагуу анхан шатны зүсэлт, хэлбэржүүлэх ажлууд хийгддэг байна. Түүний дараа нарийн засалт хийгээд төгсгөлийн шатанд өнгөлөлөх ажиллагаа хийгдэж эцсийн бүтээгдэхүүн болдог байна.
Чулуугаар янз бүрийн хэмжээтэй бүтээгдэхүүн хийгдэх бөгөөд сонгосон чулуунаас шалтгаалан үнэ тогтоогддог байна. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд голдуу томоохон байгууллага, компаниудын сүр хүчийг харуулсан хос чулуун бар, луу байх ажээ.
Түүнчлэн хот тохижуулалтын чиглэлээр жижиг чулуун хашаанууд, янз бүрийн хүүхдийн үлгэрийн баатруудын дүрс, амралт сувилалын газрын зориулалт бүхий эмэгтэйчүүд, хүүхдийн загваруудыг танилцуулсан юм.
Чулууны үйлдвэрийн бүтээгдэхүүн нь хятадын уламжлалт болон орчин цагийн гэсэн хоёр чиглэлээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна. Үйлдвэртэй танилцуулсаны дараа МБНЭ-ийн төлөөлөгчдийг ажилчдын хоолны газарт өдрийн зоог хамт идсэн юм.
Нэг дор олон мянган хүн хооллох хоолны газрыг энгийн боловч өвөрмөц сонголтоор засч байгуулжээ. Олон зуун хоол идэх заалны дунд захиалгат үйлчилгээ байх агаад түүний зэрэгцээ усан бассей байгуулж, түүнд том загаснууд хөвөх ажээ. Хоолны заалны эргэн тойронд мод бүхий цэцэрлэгүүд байгуулсан байлаа. Тэрхүү цэцэрлэгийн таваас арван метр дутам төмөр тавиур бүхий шувуунд зориулсан идэш тавьж, модоо хамгаалдаг байна.
Чулууний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд хүргэх сонирхолтой байгаагаа үйлдвэрийн эзэн биднээр дамжуулан уламжилсан юм. Үнэхээр чулуугаар хийсэн бүтээгдэхүүн бол удаан эдэлгээтэй, байгалийн бороо цасны үйлчлэлийг давах чадвар, гадаа байрлах зэрэг онцлог байдлуудыг тусгасан өвөрмөц бүтээгдэхүүн байлаа.
Д.Хүрэлбаатар

1
1
2
2
IMG_8386
IMG_8386
IMG_8394
IMG_8394
IMG_8395
IMG_8395
IMG_8406
IMG_8406
IMG_8410
IMG_8410
IMG_8415
IMG_8415
IMG_8416
IMG_8416
IMG_8436
IMG_8436
нүүр
нүүр
Previous Next Play Pause
1 2 IMG_8386 IMG_8394 IMG_8395 IMG_8406 IMG_8410 IMG_8415 IMG_8416 IMG_8436 нүүр