Уншиж байна...

Хөрш зэргэлдээ орнууд, БНХАУ-ын Эрээн, Хөх хот, ОХУ-ын Улаан-Үд, Москва, Элстэй хот дахь Монгол Улсаас сууж байгаа Консулын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, тухайн улсад ажиллаж байгаа улаач нарын талаар мэдээлэл солилцсон билээ. Энэ уулзалтын үеэр МБНЭ-ээс хийж байгаа ажлуудын талаар дараах чиглэлээр мэдээлэл хийлээ.


МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно. МБНЭ нь Дэлхийн бөөгийн сан, ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе нартай уулзаж, саналаа танилцуулж байсан. ОХУ-ын Буриадын Бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн, Халимагын тэнгэр үзэлтэн, Өвөр монгол, Японы эрдэмтэн, АНУ, Итал, Голландын бөө нартай уулзаж бөө судлалын талаар санал бодлоо солилцлоо. Манай бөө нарын урилгаар гадаадын олон бөө, жуулчид ирж байна. Цаашдаа Монгол бөөгөө уламжлан авч яваа, монгол бөөгийн хар хайрцагны бодлогыг хатуу баримталж явдаг, мөнх тэнгэрийн төлөө би гэж бус бид нар гэж ярьж, хийж чаддаг хүмүүс төлөөлөх шаардлагатай байна.
Монголын бөөгийн судалгаанд эрдэмтдийн үүрэг нэн чухал юм. Мөн БНХАУ, ОХУ, Япон, Өмнөд Солонгос гээд олон оронд бөө судлалаар шинжлэх ухааны эрдмийн зэрэг авсан судлаачид бий болжээ. Харин монголд бол өөр байна. Манай эрдэмтэд шинжлэх ухааны аль нэг салбарт эрдмийн ажил хийдэг боловч бөө судлалыг түүний нэг хавсарга болгосон хүмүүс байна. Тэд голдуу бөөгийн нэр дээр явагддаг олон улсын арга хэмжээнд бөө судлаач нэртэй оролцдог атлаа бөөгийн хөгжлийн төлөө юу ч хийгээгүй гэхэд болохоор байна. Олон улсын арга хэмжээнд манай бөө нар танил тал, холбоо сүлбээсний хэлбэрээр санамсаргүй сонголтоор сонгогдон оролцох хэлбэр давамгайлж байна.
МБНЭ-ийн үйл ажиллагаа нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш ээ. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг юм. Монгол бөө шүтлэг түүхийн нэн хатуу замналыг туулж уламжлагдан өнөөг хүрч иржээ. Дэлхийн өөр хаана ч байхгүй, төрийн хэмжээнд Мөнх тэнгэрээ шүтэн дээдэлж ирсэн ард түмэн. Тэр үедээ аугаа хүчирхэг байж ирсэн. Харийн бодлого чухам л монголчуудыг мөнх тэнгэрийн шүтлэгээс нь салгаж, хүч чадлыг нь доройтуулж ирсэн түүхтэй. Өнөөгийн бид бусдын зорилготой бүтээсэн олон зуун жилийн түүхийг уншиж сууна. Энэ түүх нь монголчуудыг эвлэлдэн нэгдэж, эргээд хүчирхэг болохоос айж эмээсэн зүйлээр баялаг гэж хэлж болно.
Бөөг шүтэгчид улам бүр нэмэгдсээр байна. Энэ үед бөөг уламжлалын дагуу хөгжүүлээгүйгээс улбаатай олон гажуудал үүсчээ. Тэдгээрийг цаг алдалгүй засах нь өнөөгийн бидний онцгой хариуцлагатай үүрэг болж байна. Дугтарсан нэг хүчээр нэгдэж ажиллахгүй бол бидний дуу хоолойг хэн ч сонсохгүй. Чухамхүү хамтарч ажиллах ёстойг өнгөрсөн 20 гаруй жилийн түүх бидэнд харуулж байгаа.
Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчуудаа даяршилын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Олон мянгаар тоологдох бөө нар бий болж байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардах болжээ. Бөөгийн гэх гэмт хэрэг бий болж, бөө нарыг хуурамч, жинхэнэ хэмээн ангилах болжээ. Нийгэмд үүссэн ийм байдлыг арилгахын тулд МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г боловсруулж, МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцүүлж, бөө нар нийтээрээ мөрдөж байна.
Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийдхаа ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулж байна. Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирах үйлсийг эхлээд байна.” гэлээ.
Бидний мэдээллийг сонссоны дараа Тус газрынхан тухайн улсад урилгаар болон хувийн журмаар ирж зөрчил гаргасан бөө нарын мэдээллийг өгч, цаашид хамтран ажиллах талаар саналаа солилцсон юм.
Д.Хүрэлбаатар

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 104

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/