http://www.zoofirma.ru/

Монгол Улс, БНАСАУ нь түүх, соёлын өргөн харилцаатай явж ирсэн түүхтэй. БНАСАУ 1948 оны есдүгээр сарын 9-нд байгуулагдсан даруй БНМАУ 1948 оны аравдугаар сарын 15-нд тус улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Ийнхүү Монгол Улс, БНАСАУ нь тусгаар тогтнолоо харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улсууд болсон юм.


1951 онд хоёр улс Элчин сайдын яамдаа хоёр орондоо байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Ийнхүү хоёр улс өргөн салбарт хамтран ажиллаж, түүхийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байна.
БНАСАУ байгулагдсаны ойг тохиолдуулан баярын цуглаан хийлээ. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улс-БНАСАУ-ын парламентийн бүлгийн дарга Анужин, УИХ-ын гишүүн Цогтбаатар, БНАСАУ-д сууж байсан элчин сайд Ломбо нар байлцлаа.
Баярын ажилагааг нээж БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо баяр хүргэж үг хэлээ.
Хөдөлмөрийн нам нь 1940-өөд оны дундуур байгуулагдсанаасаа хойш БНАСАУ-д ялалт, ард иргэддээ баяр баясгалан, хөгжил цэцэглэлтийг авчрах гэгээн замыг тавьсан түүхтэй.
Хөдөлмөрийн нам социализм байгуулж, түүнийгээ хамгаалах томоохон шалгууруудтай нүүр тулсны зэрэгцээ дэлхий дахин дахь улс төрийн үймээн самуун болон империалистуудын түрэмгий үйлдлүүдийг хазаарлах зорилгоор Сонгун улс төрийн онолыг баримталж байв. Ингэснээр Хөдөлмөрийн нам улс орон болон ард иргэдийнхээ хувь заяаг хамгаалж, улс орноо хөгжүүлэх замыг тавьсан юм.
Түүхийн шуургыг сөрсөн бат бөх цайз, улс орон болон хувьсгалын төлөө мөнхөд дуурсагдах үйл хэрэг бүтээсэн Солонгосын Хөдөлмөрийн нам цаашид гялалзах ялалтын түүхээ бичсээр байх болно.
Энэхүү баярын үйл ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна.

БНАСАУ БАЙГУУЛАГДСАНЫ 73 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан баярын арга хэмжээ зохион байгуулав.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан уламжлан солонгосын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэлээ.
Оролцогчид мэндчилгээндээ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын үе үеийн зүтгэлтэн, судлаачид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж байлаа. Мөн БНАСАУ-ын ард түмэнд эрүүл энх, ажлын амжилт, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
20220909_195024
20220909_195024
zxc1254
zxc1254
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 20220909_195024 zxc1254