Уншиж байна...

Бидний аяны маршрутад энэ ажил урьдчилан төлөвлөгдсөн байсан. Биднийг Эрээн хотын бөөгийн зөвлөлийн удирдагч, удган Нарангуа хүлээж байлаа. Бид тэр даруйдаа хөдөлж, хотоос гараад удганы шинээр байгуулсан Онгодын өргөөгөөр нь зочлох хүндтэй урилгыг хүлээн авсан билээ.

 

Эрээн хотын гарч Баруун Сөнөд хошууны нэгэн хээр талд байрлах малчны гэрт зочилсон. Биднийг очиход түүний ээж өндөр настан хүлээж байсан юм. Өргөн уудам хээр талыг өнөө цагийн өнгө болсон цахилгааны эх үүсвэр болсон салхин сэнс бүрхжээ.
Хаашаа л харна өндөр баганад суурьласан цахилгааны салхин сэнс эргэлдэнэ. Түүний завсар зайнд малчин байшингаа барьж, амжиргааны малаа өсгөн аж ахуйгаа эрхэлдэг байна. Удганы ээж өндөр настан байшинтай боловч монгол гэртээ амьдардаг. Байшинд дасахгүй байгаагаа хэлж байсан. Хоёр зэргэлдээ гэрийн нэг нь шинээр барьсан Онгодын өргөө байлаа. Удган Нарангуа онгодын гэрээ Хөвсгөлийн Тариалан сумаас авчирч байрлуулжээ. Бас ч багагүй бэрхшээлийг туулж онгодын өргөөтэй болжээ. Онгодынхоо өргөөг Монголоос хилээр нэвтрүүлэн оруулахдаа нэг бүрчлэн өөрийн биеээр өргөж зөөж оруулж ирсэн гэдэг яриаг нь сонсоход тэр хүний ямар хэмжээний сэтгэл зүтгэл гаргасныг харж байлаа.
Онгодын гэрээр нь зочиллоо. Эгэл жирийн боловч уран гар, сэтгэмж орсон хээтэй сайхан монгол гэр байлаа. Доторх тавилгууд ч гэсэн эвтэй сайхан тохирчээ. Үнэхээр уран сайхан урласан гэр, тавилга ажээ. Гэрт ороход л яг л сайхан тал нутагтаа Монгол гэрт орж байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрж байлаа. Онгод шүтээнээ дээдлэн залсан нь энэ хүн мөнх тэнгэрийн үйлийг хийхээр туйлын их хүсэж сэтгэл гаргасан нь харагдаж байв. Биднийг ирсэнд баярлан хүндэтгэн нулимс унагаж билээ. Нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг монгол гэр, түүндээ залж, эрхэмлэж, хүндэтгэж явдаг онгод минь Монгол үндэстэний бахархалт соёлын өв билээ. Хаа ч монголчууд энэ соёл, уламжлалаа дэлгэрүүлж байгаа нь бахархалтай.
Өвөрмонголын тал нутагт байгуулсан Монгол үндэстэний тэнгэр шүтлэгийн Монгол бөөгийн өргөөнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Их зайран Д. Одонхүү, Монгол бөөгийн Их дархан удган Д. Батчулуун, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Тэргүүн удган Бадамсүрэн, Монгол бөөгийн Тэргүүн удган Нанжаа, Монгол бөөгийн Тэргүүн удган Я. Мөнгөнсувд нар, Дархад, Тува, дүрвэд, халх, хотгойд, цаатан бөөгийн төлөөлөл оролцсон нь ховор тохиолдол байлаа. Бидний төлөөллүүдэд өөрийнхөө хийж буй зорьж буй үйлээ танилцуулж, ярилцаж хөөрөлдөн сууцгаалаа.
Манай хоёр улсын шашны талаар баримтлах бодлого маш их ялгаатай. Энэ улсад бол ямар нэгэн үйлийг хийхэд заавал албан ёсны зөвшөөрөл хэрэгтэй. Уулнаа гарч үйл хийхдээ албан ёсны тодорхойлолт авч хажууд нь цагдаа нар хянаж байдаг байна. Нарангуа удган маань бүх зүйлийг ёс журмынх нь дагуу хийдэг. Энэ нутагтаа нэр хүнд нь сайтай байгаа харагдаж байлаа.
Нарангуагын итгэлт хэдэн хүмүүс бас шавь нь иржээ. Бидний Ар Монголоос ирэхийг дуулаад маш их баярласан гэж дахин дахин ярьж байхыг нь сонсоод аргагүй бидэндээ л элэг нэгтэй юмдаа гэж бодогдож байлаа.
Олон түмэндээ буянтай ийм сайхан үйлийг хийж буй улаачдаа тэнгэрийн үйл нь бүр илүү арвин байхаг хүсэн ерөөе.
Д.Хүрэлбаатар

11
11
1
1
2
2
3
3
5
5
7
7
9
9
10
10
3
3
q
q
Previous Next Play Pause
11 1 2 3 5 7 9 10 3 q

Бусад мэдээ

Mar 30, 2024 108

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/