http://www.zoofirma.ru/
МБНЭ нь байгуулагдсаны дараахан ОХУ-ын “Хаан тэнгэр” бөөгийн байгууллагын тэргүүн, Буриад Улсын Ерөнхийлөгчийн зөвлөлийн бөөгийн асуудал эрхэлсэн гишүүн, зайран, сэтгэл зүйн ШУ-ны дэд доктор Цэрэндоржаев Баяр Жамбалович Монголд зочилохдоо манай байгууллагаар орж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзсан билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ОХУ-ын ялалтын 70 жилийн баярт оролцохоор очихдоо Буриадын “Хаан тэнгэр” байгууллагын чанарт оролцож, үйл ажиллагаатай танилцах боломж олдсон билээ. Түүнээс хойш 3 жил өнгөрчээ. ОХУ-ын Буриад Улсын засгийн газраас үндэсний бөө, мөргөлд ач холбогдол өгч, бөөгийн байгууллагад газар олгож, жил бүр санхүүжилт өгч, Бөөгийн төв ордон байгуулж дуусч байна. Удахгүй нээлтээ хийх бөгөөд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг нээлтийн ажиллагаанд урьж байлаа. Буриад бөөгийн “Хаан тэнгэр” байгууллагын тэргүүн Цэрэндоржаев МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд буриадын бөөгийн хөгжил, үйл явцаар дэлэгрэнгүй танилцуулж, хийж байгаа бүтээн байгуулалтын талаар газар дээр нь үзүүлсэн байна. Д.Хүрэлбаатар