http://www.zoofirma.ru/

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэцгийн баярын арга хэмжээ .... хийгдлээ. Хэдий Улаанбаатар хот өвлийн өмсгөлөө өмсөж, цасан хувцасаа нөмөрч хасах градус зааж байсан боловч улаан... цэцгийн дунд баярын арга хэмжээ болж өнгөрөв

. Арга хэмжээнд Монгол Улсын Соёл, Аялал жуулчлал, спортын яамны сайд Оюунгэрэл оролцож баяр хүргэж үг хэлсэн юм. Баярын арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн Аньсамбалын уран бүтээлчид, БНАСАУ-ын Элчин сайд, соёл урлагын төлөөлөгчид оролцож уран бүтээлийн тоглолт боллоо. БНАСАУ-ын ЭСЯ-ны урилгаар уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их Удган Г.Гэрэлтуяа, Монгол бөөгийн Тэргүүн Удган Я.Мөнгөнсувд нар оролцсон байна. БНАСАУ-ын Элчин сайдад МБНЭ-ийн Ерөнхийлөгч уулзах хүсэлт тавьсаныг хүлээн авч ойрын хугацаанд уулзахаар боллоо.
Д.Тэмүлэн