http://www.zoofirma.ru/

Турк нөхөддөө амжилт хүсэв.
МБНЭ-ийн ЕрөнхийлөгчД.Жаргалсайхан Турк Улсын Монгол дахь Эмпати төвийн дэд захирал Мехмет Элчитэй уулзаж, өдрийн зоог идэж, цаашид хамтарч хийх ажлын талаар саналаа солилцлоо. Өнгөрч байгаа онд Монгол туурагтны их наадам Турк Улсад зохион байгуулагдсан билээ

. Түүнд МБНЭ-ээс төлөөлөгч оролцсон юм. Түүхийн соёл, өв уламжлалын салбарт хамтарч ажиллах боломжийн талаар Туркын эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажиллах, холбоо тогтоох талаар Турк нөхдөөс туслалцаа хүссэн юм. Мөн МБНЭ-ийг байгуулсан зорилго, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Зоогт МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Н.Хишигжаргал байлцав. Эмпати төв нь Монголд боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж, томоохон амжилтад хүрсэн, туршлагатай хамт олон билээ. МБНЭ-ийн ЕрөнхийлөгчД.Жаргалсайхан Турк нөхөддөө улам их амжилт олохыг хүсэн ерөөв.