http://www.zoofirma.ru/

Японы бөө судлаачтай уулзав

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Японы эрдэмтэн, бөө судлаач Шимамура Иппейтэй уулзаж,

бөө судлалын хөгжлийн талаар санал солилцов. Японы эрдэмтэн Шимамура Иппейтэй бол Бөөгийн асуудлаар Шинжлэх ухааны салбарт эрдмийн зэрэг хамгаалсан бөөгийн судлаач юм. Тэрээр Бөө судлалын чиглэлээр хийсэн судалгааны ажлын талаар мэдээлэл өгөв. Хоёр орны бөө судлаач нарын хамтран ажиллах боломж, судалгааны чиглэлээр саналаа ярилцлаа. Мөн Хувилай хааны үед Японы нутагт амь үрэгдсэн монгол баатруудын сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагааг зохион байгуулахад анхаарах асуудлаар зөвлөлдөв. Эрдэмтэн Шимамура Иппейтэй өөрийн бичсэн “Чингис хаан хаанахын хаан бэ” номыг бэлэглэв.