http://www.zoofirma.ru/

Бөөгийн байгалиа хамгаалах зан үйл сонирхол татаж байна-2012 он

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд

зориулсан Их тайлга тахилгад АНУ-аас ирж оролцсон хатагтайЦеодосиа Фергусонтой уулзаж зоог барих үед Монгол бөөгийн байгальтай харилцдаг зан үйл ихээхэн анхаарал татаж байгаа тухайгаа ярьсан билээ. Тэрээр бид эх дэлхий, байгалиа хамгаалах талаар олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой нь харагдаж байна. Эх дэлхийгээ хамгаалах, байгалиа хамгаалах чиглэлээр олон орноор явж, хамтран ажиллах бөөгийн зан үйлтнээ хайж, сурвалжилж явна. Их тайлга, тахилгад оролцсон онцгой сонин үйл явдал боллоо. Цаашид хатагтай Цеодосиа Фергусон Монголын бөө нартай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэв. Зоогт МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн удган Ц.Отгонсүрэн, Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Л.Загдаа нар байлцав.