http://www.zoofirma.ru/

Ажлын амжилт хүсэв-2012

БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөх Ким Монгол Улсад ажиллах

хугацаа нь дуусч эх орондоо буцах болсон тул МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урьж уулзаж, оройн зоог барив. Ноён Ким МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы үүсгэн санаачилсан Монгол-Солонгосын “Чусон” нийгэмлэгийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгаад талархал илэрхийлэв. Д.Жаргалсайхан ноён Кимийг Монгол Улсад ажиллаж байх хугацаанд “Чусон” нийгэмлэгийн ажиллагаанд туслалцаа үзүүлж байсанд талархаж явдагаа илэрхийлэв. Мөн БНАСАУ-д хийсэн ажлын айлчлал, тэр үед хийсэн уулзалтууд мартагдашгүй сэтгэл үлдээсэнийг дурьдсан юм. Уулзалтын төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ноён Кимд ажлын амжилт хүсч, монгол зураачын зурсан уран зураг дурсгав.
Д.Тэмүлэн