Уншиж байна...
Аймгийн төвийн хийдийн өмнө Нямаа гэдэг 16 настай хэл яриа муутай, өрөөл татанхай биетэй ч ухаан санаа саруул нэгэн хүү суучихаад хөзөр, эрхи, чулуугаар мэргэлж суудаг байлаа. Эмэг эхийнхээ хамт жижиг бор гэрт амьдардаг Нямаа хүү мэргэлж олсон мөнгөөрөө хоёр биеэ тэжээнэ. Хүмүүс түүнийг гайгүй мэргэн хүү гэж ойшоон бүр “Мэргэн Бөөдий” гэж нэрлэжээ. Ер нь мэргэлдэг хөвгүүдийг хүмүүс ингэж нэрлэх нь олонтаа байдаг. Аймгийн төвийн баян чинээлэг хүмүүс унаа машинтай ирж түүнийг гэртээ аваачин мэргэлүүлж, овоохон мөнгөөр гарыг нь цайлгана. Зарим үед хийдийн өмнө суух түүн дээр хэд гурван төгрөг барьсан хүмүүс овоорчихсон “Энэ хүү сүрхий мэддэг юм. Хэдүүн миний асуусан зүйлийг бараг бүгдийг нь зөв мэргэлсэн” гэлцэнэ.
Харин хааяа сахилгагүй банди нар түүн дээр очиж “Чиний мэргэн түргэн гэж юу байсан юм? Ард түмнийг мунхруулж олсон мөнгөнөөсөө бидэнд өг” гэж дээрэлхэнэ, мөнгийг нь булааж авна. Тэр бүхэнд “Мэргэн Бөөдий” Нямаа гоморхдоггүй, тэдний шоолохыг ч юман чинээ бодолгүй өөдөөс нь мэдрэл муутай хүн шиг инээгээд сууж байна. Үүнийг харсан банди нар “Өөрийг нь доромжилж байхад өөдөөс инээгээд байдаг энэ яг тэнэг, мэдрэл муутай хүн мөн шүү” гэж тохуурхана. Ер нь хорвоод арван хуруу тэгш заяагдсан юм гэж бараг үгүй. Сайхан төрсөн хүмүүс ухаан дулим байх нь цөөнгүй. Царай муутай хүмүүс гүйлгээ ухаантай, сэргэлэн, зальжин, муу санаатай, овсгоотой, баян байх нь бас цөөнгүй.
Үүн шиг Нямаа хүү хэл яриа муутай, өрөөл татанхай биетэй ч бурхан түүнд саруул ухаан, мэргэлэх авъяас хоёрыг заяажээ. Нямаа шиг хүмүүсийг догшин сахиусан тэнгэрүүд хамгаалж байдаг. Тэднийг гомдоосон, шоолж доромжилсон хүмүүс сахиусан тэнгэрийн гэсгээлийг заавал хүртдэг. Дээрх дэггүй хөвгүүдийн дунд баян айлын цатгалан хүү Мөнхөө гэдэг нэгэн хөвүүн байв. Мөнхөө бусдаасаа давах гэсэн мэт Нямааг улам ихээр доромжилно, хэл яриа муутай хүн болж Нямаатай ярина, өрөөл татанхай биетэй хүн болж гудмаар олны нүдэн дээр хазганаж догонцон явна, тэгснээ Нямаагаар мэргэлүүлэхээр очсон хүмүүсийг “Та нар ийм хүнээр мэргэлүүлээд байхдаа яадаг юм? Наадах чинь юу ч мэддэггүй. Тэгсэнд орвол надад мөнгөө өгөөд надаар мэргэлүүл” гэж тохуурхан доромжилно. Мөнхөөгийн энэ доромжлол, тохуурхлыг Нямаагийн сахиусан тэнгэр тэнгэрээс заналтайгаар харж байв.
Харин Нямаа бол Мөнхөөгийн энэ доромжлол, тохуурхлыг үл тоон, өөдөөс нь тультраа, үл ойлгогдох шахам хэлээрээ баясан ярьж, өөрийг нь шоолон эрэмдэг зэрэмдэг хүн болон явж байгааг хараад элгээ хөштөл инээж суудаг байв. Ийм л цайлган сэтгэлтэй, нэг бодлын үнэхээр мэдрэл муутай ч юм шиг хүү байсан юм. Харин түүний мэргэлж хэлсэн зүйлийн ихэнх нь таардаг байсан нь үнэхээр гайхалтай. Нэгэн удаа 20 настай охин нь гэрээсээ гарч яваад хоёр сар гаруй ямар ч чимээ сураггүй байгаа, цагдаагийн байгууллагаар орон даяар эрэн сурвалжлуулж буй тухай хөдөөнөөс ирсэн нэгэн эх яриад мэргэлүүлжээ. Тэр эх олон лам хуварга, мэргэч төлгөчид бараалхахад “Охин чинь бусдын гарт хорлогдсон байна. Бусдад хүчиндүүлж үхсэн байна. Шарилыг нь хөдөө хээр булсан байна” гээд ер олигтой юм хэлээгүй гэнэ. “Мэргэн Бөөдий” Нямаа хөзөр, чулуу, эрхи гурваараа мэргэлэхэд хариу нь яг ижил гарч байв. Ийм тохиолдолд мэргэ бараг зуун хувь таардаг ажээ.
- Охин чинь үхээгүй амьд, түүгээр барахгүй сайн явна. Их хөлийн суурин газар оччихсон цалин сайтай ажил хийж байна. Энэ тухайгаа гэнэт дуулгаж таныг баярлуулахаар шийджээ. Удахгүй та нар баяртайгаар уулзах юм байна гэхэд тэр эх бараг л итгэсэнгүй. Гэтэл долоо хоногийн дараа өнөө эх бөөн баяр хүрч ирээд,
- За, хүү минь. Охин маань үнэхээр амьд байна. Хаа холын Эрдэнэтээс утсаар ярилаа. Тэнд нэг компанид цалин сайтай ажил хийж байгаа гэнэ. Найз залуутай ч болсон гэнэ. Намайг хүрээд ир гэсэн. Би удахгүй охин руугаа явна. Охиныг минь аавын маань сүнс гэдэг болохоор би дэргэдээсээ холдуулах дургүй байсан.
Би өөрөө аавынхаа амин хайртай охин, “Амьд бурхан” нь байсан юм. Сумын төвд ажил олдохгүй болохоор охин маань хот суурин газар очиж ажил хийж хүн шиг амьдармаар байна гэдэг байсан. Би энэ саналыг нь хүлээж авдаггүй байлаа. Тэгэхнээ намайг хөдөө байдаг хэдэн мал руугаа явах хойгуур хот орох машинд суугаад явчихсан юм байна. Харин яагаад Эрдэнэтэд очиж ажилд орсны учрыг уулзаж байж мэдъе. Тэнд манай хамаатан ах, дүүс байдаггүй. Охин өдийд амьд байхгүй гэдэгт би бүр итгэчихсэн явсан юм шүү. Хүү минь, чамд маш их гялайлаа. Олон түмэндээ энэ мэт буянг их хийж яваарай хэмээн талархлаа илэрхийлж, хонины бүтэн мах, мөнгөөр гарыг нь цайлгаж, Нямаа хүү эмээдээ шинэ шөл уулгах завшаан тохиожээ.
Ер нь Нямаа хүү энэ мэтчилэн маш олон хүнд тус болсон, хулгайд алдсан эд зүйл, малыг нь олж өгсөн, гадаад яваад сураггүй болсон хүүхдийнх нь сургийг дуулгаж, тэднийг ар гэрийнхэнтэйгээ холбоо барих тарни шившлэгийг хүртэл хийж өгсөн.
Гэтэл ийм чадалтай “Мэргэн Бөөдий”-г тохуурхан доромжилдог Мөнхөө өөрөө мөн ч тэнэг хүү шүү. Тэр өдөр Мөнхөө мөн л Нямааг баахан доромжлон тохуурхаж, хөөрхий Нямааг зөндөө инээлгэж байгаад гэртээ хариад байхдаа сахиусан тэнгэрийн гэсгээлийг хүртэж гэнэт саа өвчинд дайруулсан мэт татаж унажээ. Өчнөөн эмчилгээ хийлгээд тусыг олсонгүй, ийнхүү Мөнхөө шоолоод байдаг Нямаа шигээ хэл яриа муутай, өрөөл татанхай, эрэмдэг зэрэмдэг хүн болж хувирчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
 

Бусад мэдээ

Mar 30, 2024 105

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/