http://www.zoofirma.ru/

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн Путины сонгуульд ялалт байгуулсан талаар бус, мөн Болгарын зөнч Вангагийн Путины тухай хэлсэн үгсийг хэлэлцэж байна.Алдартай зөнч эмэгтэй Оросын одоогийн Ерөнхийлөгчийн тухай тэртээх 40 жилийн өмнө өгүүлж байжээ. Тэрээр 1979 онд “Владимирын алдар Орос орныг хүчирхэг гүрэн болгоно” гэсэн аж.

“Путин дэлхийн удирдагч болох уу?” гэсэн утга бүхий нийтлэлүүд барууны хэвлэлүүд дээр харагдах болжээ. Дэлхийн хамгийн алдартай зөнчдийн нэг болох Ванга бүр 1979 онд Орос орныг дэлхийн хүчирхэг гүрэн болно хэмээн зөгнөж байжээ.
Болгарын агуу зөнч Ванга 1996 онд 85 настайдаа таалал төгссөн билээ. Түүнийг “Балканы Нострадамус” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд тэрээр Нью-Йорк дахь 9/11 халдлагууд, “Курск” шумбагч хөлгийн сүйрэл, Хятадын хөгжил дэвшил болон бусад олон үйл явдлуудыг урьдчилан хэлж байсан юм.
Ванга 1979 онд зохиолч Валентин Сидоровтой ярилцаж байхдаа: “Бүгд мөс мэт хайлах болно. Харин ганцхан зүйл л хэвээр үлдэнэ – Владимирын алдар, Оросын алдар” хэмээн хэлсэн байна. Тухайн үед ямар Владимирын талаар яриад байгааг хэн ч таамагласангүй. Учир нь, Оросын одоогийн Ерөнхийлөгч тэр үед КГБ-ын Дээд сургуульд сурч байжээ.
Мөн Орос улс ирээдүйд хүчирхэг гүрэн болох талаар Ванга зөгнөж байж: “Хэт их зүйлийг золиослох боловч хэн ч Орос улсыг зогсоож чадахгүй. Орос гүрэн өөрийн зам дээрх бүхий л саад тээгийг шүүрдэн хаяж, дэлхийн эзэн болно” хэмээн хэлсэн аж.
Д.Мөрөн