Уншиж байна...

Энэтхэг, Төвд, Монголын уламжлалт анагаах ухааны хөлгөн судар болох “Алтан хадмал”-д зүрхний тольт орчим сүнс орших төв судал төвлөрдөг, түүнээс дөрвөн өнгийн гэрэл цацарч байдаг тухай өгүүлдэг билээ. Хүүхэд эхийн хэвлийд олдоод 17 хонож байхад зүрх толгой орчим тах хэлбэрээр бүрэлдэж анхны агшилт мэдрэгддэг. Энэ нь зүрхийг автоматаар агшиж, ажиллахад синус болон тосгуур-ховдлын гэсэн булчин төст эсийн бүрдэлтэй, өөрөөсөө цахилгаан био гүйдэл гаргадаг бүтэц аль хэдийнэ бүрэлдсэн гэж үзэж болох талтай.

Зүрх лугшиж эхэлнэ гэдэг эхийн хэвлийд бүрэлдсэн хүүхэд амилж буйн илрэл юм. Зүрхийг агшаадаг дээр өгүүлсэн бүтцийн синусын зангилаа хэмээх зүрхний тольтны хананд байдаг бүтэц минутад 72 удаа сэрж, зүрхийг агшаах чадвартай.

Гэтэл түүний шууд удирдлагад байдаг баруун тосгуур ховдлын хананд байдаг тосгуур ховдлын зангилаа хэмээх бүтэц дээрхи зангилааг ажиллаагүй тохиолдолд минутад 40-50 удаа өөрөө сэрж, зүрхээ агшаах чадвартай юм. Эмнэлгийн практикт зүрхийг сэрээдэг био-генератор гэж төсөөлж болох дээр өгүүлсэн хоёр бүтцийн үйл ажиллагааны хэмнэлтэй холбоотой сонин өвчин эмгэг чамгүй тааралддаг.
Дээр өгүүлсэн хоёр бүтэц хэт сэрэмтгий болж, минутад 150-иас дээш удаа сэрж, зүрхээ агшаадаг. Тийм хам шинж цөөнгүй тааралддаг билээ. Үүний учир шалтгааныг олох эрэл хайгуулд оролцсон эрдэмтэд цахилгаан гүйдэлд хоёр гараа холбож цохилуулах юм уу гэнэт тохиолдсон уй гашуу, цочрол их нөлөөтэй байна гэж тогтоосон. Ийм өвчтэй хүнийг судас барьж оношилдог уламжлалт анагаах ухааны эмч зодоч нар, чойр мамбын номонд нэвтэрсэн хуврагууд хараал ерөөл, үхээрийн бузар гол шалтаг шалтгаан гэж томьёолдог. Орчин үеийн анагаах ухааны үүднээс дээрхи хүмүүсийн энэ өвчний талаархи үзэл томъёолол мөн л үг болон үйлээр үйлдсэн сэтгэлийн дарамт, айдас хүйдэс, уй гашуунаас үүдэлтэй сэтгэл мэдрэлийн хямрал гэдэг нь ойлгомжтой юм.

Үүний учир шалтгааныг гүнзгийрүүлэн тайлбар¬лая гэвэл тэр нь сэтгэл мэдрэлийн хямралаас улбаатай ургал мэдрэл хэмээх зүрхийг удирддаг автомат удирдлагат мэдрэлийн симпатик хэмээх хэсгийн үйл ажиллагааны хэт идэвхжил гэж хэлж болох юм. Зүрх хэдийгээр мэдрэлийн тогтолцооны энэ хэсгийн удирдлагад байдаг ч өөрөө буцаад мэдрэл сэтгэлдээ нөлөөлж, өвчин цааш өрнөх нэг гинжин холбоог үүсгэдэг. Монголчууд сэтгэл мэдрэлийн урвалаа барих чадвар хомс хүнийг зүрхний өвчтэй хэмээн нэрлэ¬сэн нь бас ч оносон нэр бололтой. Зүрхний үйл ажиллагаа тархи, мэдрэлд нөлөөл¬дөг талаар зүрх судасны нэрт мэс засалч Paula Moraes Pfeifer, Patricia Pereera Ruschel, Solange Bordignon (2013)-д тохиолдсон сонин явдал бас нэг баталгаа болох юм. Тэд 40 эргэм насны эмэгтэйд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсний дараа зүрх суулгуулсан эмэгтэй мэс заслаас өмнө бэлгийн хэвийн амьдралтай байснаа мэс заслын дараа биеэ үнэлэх, сексийн донтой болжээ. Үүний учир шалтгааныг судласан эрдэмтэд уул эмэгтэйд суулгасан зүрх 20 орчим насны биеэ үнэлэгч эмэгтэйнх байсныг тогтоосон байна. Энэ бүгдээс дүгнэхэд хүний зүрх түүний автоматаар өөрийгөө сэрээх тогтолцоо нь тархи мэдрэлд нөлөөлж, удирдах чухал эрхтэн гэж үзэж болох аж. Зүрхний өөрийгөө сэрээх тогтолцооны өвчнийг орчин үеийн анагаах ухаанд зүрхний агшилтын хэм алдагдах өвчин гэж нэрлээд зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх ургал мэдрэлийн үйлийг тэнцвэржүүлж, тогтворжуулах сэтгэл зас¬лын болон эмийн эмчилгээг хийдэг. Ингээд үр дүн өгөхгүй тохиолдолд мэс заслаар эмчилдэг юм.

Хөгжилтэй орнуудад зүрх, судасны мэс заслын эмнэлэгт тусгай тасаг хүртэл байгуулж энэ өвчнийг оношлон эмчилж байна. Манай оронд зүрхний агшилтын хэм цөөрсөн тохиолдолд Пейсмекерийн аппарат хэмээх зүрхийг тогтмол гүйдлийн тогоор цочроож, зохиомлоор сэрээх аппаратыг зүрхэнд тавихыг эс тооцвол энэ өвчнийг эмчлэх тусгай эмнэлэг, тасаг гэж алга. Улс орон зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор зүрхний хэм алдалтын өвчин ихсэж, энэ өвчнөөр олон хүн шаналж, дотоод гадаадын эмнэлэгт хандаж, эдийн засаг болоод сэтгэл санааны хохиролд өртөж явааг ажил хариуцсан хүмүүст сануулахад илүүдэхгүй буй за.

ЭМШУИС-ийн анатомийн тэнхимийн багш АУ-ны доктор Д.Шинэ-Од
АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар Эх сурвалж www.wikimon.mn
2014 оны 5 сарын 24

Бусад мэдээ

Mar 30, 2024 109

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/