Уншиж байна...

Ихэнх хvмvvс тархиныхаа дөнгөж 10 хvрэхтэй vгvйтэй хувийг ашигладаг гэсэн тооцоо бий. Магадгvй vvнээс болж хvмvvс байгалиас заяагдсан олон авьяас, чадвараа ашиглах нь бvv хэл байдаг гэдгийг нь ч мэдэлгvй явцгаадаг биз.

Харин аваар, осол, vхэл гэх мэтийн асар хvчтэй стрессийн vеэр болон дараа нь зарим хvн өөрийгөө vнэхээр хосгvй авьяастай гэдгийг олж мэддэг. Раймонд Моуди зэрэг vхэл, тvvнийг дагалдагч vзэгдлvvдийн талаарх судалгааны ажилд энэ талаар олон жишээ байдаг. Нохойноос айсандаа гурван метр өндөр хашаан дээгvvр харайгаад гарчихсан эмээ, өндөр хvчдэлд цохиулсныхаа дараа хvмvvсийн өвчнийг хараад оношилдог болсон эмэгтэй гээд зарим нь улиг болсон, зарим нь итгэхэд бэрх олон тохиолдлын талаар байсхийгээд л сонсогддог.

Гэвч мундаг шинжлэх ухаанч vзлийн хурц хутгаар энэ бvх болсон болоогvй нь мэдэгдэхгvй гэгддэг тохиолдлуудыг хошин vзэгдэл дээр гардаг шиг "аан худлаа, худлаа" гэж vгvйсгэхийн өмнө арай өөр өнцгөөс авч vзэцгээе.

Амь насанд ноцтой аюул учирсан vед ашиглах ёстой нөөц эрч хvч, чадвар гэж хvн болгонд байдаг гэдэг. Наад захын жишээ нь нохойноос айгаад гурвана метр өндөр хашаан дээгvvр давж байгаа эмээ. Эмээ жирийн vед гурван метр өндөр хашаа байтугай өндөрхөн босгон дээгvvр арай гэж давдаг байсан биз. Гэвч нохойд уруулах, тvvнээс vvдэн амь насанд нь учрах заналхийллийн өмнө дотоод ухамсар /дотор хvн ч гэсэн болно байх/ нь онц аюултай vед ашиглах нөөц эрч хvчийг дайчилснаар эмээ өөрөө ч мэдэлгvй тэр өндөр хашаан дээгvvр даваад гарчихсан хэрэг. Аминд тулсан богино хугацааны хvнд стресст орсон vедээ дийлдэггvй байсан хvндээ өргөж, давдаггvй байсан өндөр дээгvvр гарчихаад, дараа нь өөрөө ч итгэхгvй байх явдал хvн болгонд шахуу тохиолдож байсан биз. Хvнд заяагдсан ч тэр болон илрээд байдаггvй бас нэгэн чадвар буюу цаг хугацааг «сунгах» чадварын талаар энэ удаад өгvvлэх гэж байна.

Юуны өмнө хvний харааны онцлогийн өгvvлэх хэрэгтэй байх. Хvний нvд орчин тойрноо дуран шиг тасралтгvй ширтээд байдаггvй харин хэсэг хэсгээр буюу зургийн аппараат шиг асар богино хугацаанд хэд хэдэн кадр дараад, тvvнийг нь тархин дахь хараа хариуцсан төвд тасралтгvй хөдөлгөөн болгон нийлvvлэн боловсруулж байдаг. Хvний нvд секунд 24 кадр гvйхийг тасралтгvй хөдөлгөөн гэж хардаг буюу нэг ёсондоо секундэд 24 кадр дардаг. Харин ялаа секундэд 260 кадрыг тасралтгvй хөдөлгөөн болгож хардаг. Тиймээс ялааны хувьд хvний хөдөлгөөн нь удаашруулсан кино шиг л харагдах нь. Энэ ямар хэрэгтэй юм бэ гэвэл....

Зарим тохиолдолд цаг хугацаа ер бусын байдлаар сунаж, нэг агшин нь минут тvvнээс ч илvv удаан vргэлжилдэг. Ийм явдал маш хvчтэй айж цочрох, амь насан ноцтой аюул тохиолдох зэрэг хvнд стрессийн vед ажиглагдах бөгөөд хөндлөнгийн хvмvvст мэдрэгдэхгvй. Хvнд учирч болох хамгийн стресстэй нөхцөл байдал нь дайн, зэвсэгт мөргөлдөөн болохоор тэнд байсан хvмvvс цаг хугацаа резинэн мэт сунах vзэгдэлтэй хамгийн их таардаг.

Дэлхийн хоёрдугаар дайны vед Ил-2 нэртэй дайрагч онгоцны нисгэгч байсан Колыбины тvvх vvний тод жишээ юм. Тэрээр гvvр устгах даалгавартайгаар нисчээ. Гэвч онгоц нь дайсны суманд оногдон унаж эхлэхэд даалгавраа биелvvлэхийн тулд шатаж байгаа онгоцоо гvvр рvv чиглvvлсэн байна. Гэхдээ гvvрийг мөргөхийн өмнөх агшинд онгоц нь хашлагыг нь далавчаараа шvргэж хөмрөхөд Колыбин онгоцноосоо унажээ. Яг тэр эгшинд тvvний хувьд цаг хугацаа зогсож, секундын хэд хэд хуваасны дайтай vргэлжлэх ахар богино хугацаанд тэрээр гvvр хэрхэн дэлбэрч, германчууд яаж гvйлдэж байгааг нэг бvрчлэн нарийн харсан төдийгvй, заримынх нь нvvрний хувирал, хурууны хөдөлгөөнийг нь ч сайн харж чаджээ. Дашрамд дурдахад Колыбин нь дайны vед онгоцоороо газар дээрх объектийг таран /халз мөргөх/ хийгээд амьд vлдсэн цорын ганц нисгэгч юм.

Явган цэрэг байсан Филатов гэгч нь хэдхэн алхмын зайд унасан их бууны сум дэлбэрэхдээ хэрхэн эхлээд аажмаар цууран задарч, хэлтэрхийнvvд нь удаашруулсан кинон дээрх шиг аажмаар тал тал тийш бут vсэрч байгааг «хэдэн минутын» турш ажиглаж байсан тухайгаа дурссан байдаг. Yнэн хэрэг дээрээ газар унасан их бууны сум хэлтэрхий болон дэлбэрэх нь секундыг зуу хуваасын хэдтэй тэмцэх ахар богино хугацаанд болж өнгөрдөг болохоор «хэдэн минутын турш» гэсэн нь өөрийнх нь хувийн мэдрэмж юм.

1984 онд Афганистанд байлдаж байсан орос цэргийн яриа «...гэв гэнэт тавхан метрийн зайнаас эгц өөдөөс шvрших гар пулеметын гол төмөр надад том, бvр санаанд оромгvй том харагдах шиг болоод цаг зогсчихсон. Эргэн тойронд чив чимээгvй болж бууны гол төмрөөс сум хэрхэн гарч намайг чиглэн ирж явааг олж хараад, сандралгvй хажуу тийш бага зэрэг холдоход сум миний зvvн талаар гараад өнгөрсөн. Дараагийн агшинд хэн нэгэн нь товчлуур дарсан мэт бvх зvйл хэвийн хэмнэлдээ эргэн орж, дуу чимээ ч сонсогдож эхэлсэн». 1986 онд Афганд дайтаж явсан байлдагчийн яриа «душман эр миний толгой руу буудсан юм. Би буудах чимээг сонсоогvй ч гэлээ гол төмрөөс нь дарьны хий хэрхэн аажмаар тvрэн гарч, задардаг сум миний хажуугаар шунгинан гарч, чулууг буталж байхыг харсан».

1992 онд нисэхийн шоуны vеэр Оросын МиГ-29 сөнөөгч онгоц vзvvлэх нислэг хийж байгаад унаж, дэлбэрснийг зарим нь санаж байж магадгvй. Тэгэхэд онгоц эхлээд элгээрээ газар шvргээд ойгоод ахин хэдэн метрийн цаана унадаг бөгөөд тэгэж унахаас хэдхэн агшины өмнө нисгэгч нь катапульт /ослын vед нисгэгчийн дарьны тийрэх хvчээр онгоцноос гаргаж шиддэг аврах төхөөрөмж/ ашиглан эсэн мэнд газардаж байгаа нь харагддаг. Харин ослын дараа тусгай комисс ирж дvн шинжилгээ хийгээд маш их гайхсан гэдэг. Учир нь сөнөхийн өмнөх тэрхэн агшинд нисгэгчийн хийсэн бvх vйлдлийг энгийн vед давтахад хамгийн багадаа минут гаруй хугацаа орж байсан бөгөөд амьд vлдсэн нисгэгч нь тэр хэдхэн агшинд хийсэн өөрийнхөө vйлдэл бvрийг нарийн тайбарлаж ярих гэж бvтэн цаг зарцуулж байжээ. Тэгтэл нисгэгч нь секундын хэд хуваасны дотор хийчихсэн гэдгийг хувь хvн өөрөө төдийгvй нислэгийн vед нисгэгчийн хийсэн, ярьсан бvхнийг тэмтэглэн авдаг хар хайрцаг нь батлаад байдаг. Энэ нь аюул тохиолдсон vед хувь хvний цаг хугацааны мэдрэмж асар нарийсдаг гэдгийг харуулж байгаа хэрэг.

«Yхлийн дараахь амьдрал» нэртэй номоороо сая сая уншигчдын танил болсон Раймонд Моуди ч гэсэн vvнтэй төстэй олон жишээг өгvvлсэн байдаг. Ачааны машин барьж яваад осолд орсон жолооч "Би гэв гэнэт аймшигтай муухай чахрах чимээ гарахыг сонсоод буруу талын дугуй буудчихлаа гэдгийг мэдсэн... Тэгээд би юу болж байгааг ойлгоод маш их айсан. ...машин бөрөөрөө эргэж гvvр рvv хар эрчээрээ гулсах тэр хэдэн хоромд би амьдралдаа болж өнгөрсөн бvхнийг эргэж хардаг юм байна. Миний өмнө кино шиг л өнгөрсөн. Дараа нь кино гарахаа байж, би машинаа ширтээд зогсож байсан. Машин маань юу ч vгvй болсон, харин би яагаа ч vгvй. Гvvр мөргөхийн өмнө нь би салхиныхаа шилний онгорхой зайгаар кабинаас гараад vсэрчихсэн юм. Одоо ч гэсэн би тэр vед харсан бvхнээ эргээд санаж чадна. Гэвч ингэж санахад доод тал нь 15 минут болно. Харин тэр vед бол секундээс бага хугацаанд болоод л дууссан" гэж дурссан байдаг.

Мөн хvний цаг хугацааны мэдрэмжийг нарийсгадаг тусгай бэлдмэлvvдийг том гvрнvvдийн тусгай албад хийчихсэн, төрийн тэргvvний хамгаалалт, тусгай ажиллагаа зэрэгт өргөн ашигладаг тухай зарим эх сурвалжууд дурддаг.

Хvмvvс өөрт заяагдсан асар их боломжийн өчvvхэн хэсгийг нээсэн, цаашид нээж, олж мэдэх, сайн сайхны төлөө ашиглах нууцлаг зvйл асар их байгаагийн нэг жишээ нь энэ. Эртний мэргэд хvний энэ бvх нууцлаг чадварыг сайн мэддэг байсан бөгөөд нээж, илрvvлэх тусгай аргачлал олныг сэдсэн байдгаас дорно дахины олон тооноы тулааны урлаг, йог, буддын бясалгал гээд олныг нь бид өнөөдөр ч гэсэн мэдэж, ашиглаж байгаа. Гэхдээ тэдгээр нь гол төлөв маш нууцлагдсан байдгаас гадна хувь хvнээс бие, ёс суртахуун, оюун ухаанаа асар их дайчилж, уйгагvй зvтгэхийг шаарддаг болохоор эзэмшсэн нь хуруу дарам цөөн гэдэг.

Далд ертөнц
Далд ертөнц 
Ихэнх хvмvvс тархиныхаа дөнгөж 10 хvрэхтэй vгvйтэй хувийг ашигладаг гэсэн тооцоо бий. Магадгvй vvнээс болж хvмvvс байгалиас заяагдсан олон авьяас, чадвараа ашиглах нь бvv хэл байдаг гэдгийг нь ч мэдэлгvй явцгаадаг биз.

Харин аваар, осол, vхэл гэх мэтийн асар хvчтэй стрессийн vеэр болон дараа нь зарим хvн өөрийгөө vнэхээр хосгvй авьяастай гэдгийг олж мэддэг. Раймонд Моуди зэрэг vхэл, тvvнийг дагалдагч vзэгдлvvдийн талаарх судалгааны ажилд энэ талаар олон жишээ байдаг. Нохойноос айсандаа гурван метр өндөр хашаан дээгvvр харайгаад гарчихсан эмээ, өндөр хvчдэлд цохиулсныхаа дараа хvмvvсийн өвчнийг хараад оношилдог болсон эмэгтэй гээд зарим нь улиг болсон, зарим нь итгэхэд бэрх олон тохиолдлын талаар байсхийгээд л сонсогддог. Гэвч мундаг шинжлэх ухаанч vзлийн хурц хутгаар энэ бvх болсон болоогvй нь мэдэгдэхгvй гэгддэг тохиолдлуудыг хошин vзэгдэл дээр гардаг шиг "аан худлаа, худлаа" гэж vгvйсгэхийн өмнө арай өөр өнцгөөс авч vзэцгээе.

Амь насанд ноцтой аюул учирсан vед ашиглах ёстой нөөц эрч хvч, чадвар гэж хvн болгонд байдаг гэдэг. Наад захын жишээ нь нохойноос айгаад гурвана метр өндөр хашаан дээгvvр давж байгаа эмээ. Эмээ жирийн vед гурван метр өндөр хашаа байтугай өндөрхөн босгон дээгvvр арай гэж давдаг байсан биз. Гэвч нохойд уруулах, тvvнээс vvдэн амь насанд нь учрах заналхийллийн өмнө дотоод ухамсар /дотор хvн ч гэсэн болно байх/ нь онц аюултай vед ашиглах нөөц эрч хvчийг дайчилснаар эмээ өөрөө ч мэдэлгvй тэр өндөр хашаан дээгvvр даваад гарчихсан хэрэг. Аминд тулсан богино хугацааны хvнд стресст орсон vедээ дийлдэггvй байсан хvндээ өргөж, давдаггvй байсан өндөр дээгvvр гарчихаад, дараа нь өөрөө ч итгэхгvй байх явдал хvн болгонд шахуу тохиолдож байсан биз. Хvнд заяагдсан ч тэр болон илрээд байдаггvй бас нэгэн чадвар буюу цаг хугацааг «сунгах» чадварын талаар энэ удаад өгvvлэх гэж байна.

Юуны өмнө хvний харааны онцлогийн өгvvлэх хэрэгтэй байх. Хvний нvд орчин тойрноо дуран шиг тасралтгvй ширтээд байдаггvй харин хэсэг хэсгээр буюу зургийн аппараат шиг асар богино хугацаанд хэд хэдэн кадр дараад, тvvнийг нь тархин дахь хараа хариуцсан төвд тасралтгvй хөдөлгөөн болгон нийлvvлэн боловсруулж байдаг. Хvний нvд секунд 24 кадр гvйхийг тасралтгvй хөдөлгөөн гэж хардаг буюу нэг ёсондоо секундэд 24 кадр дардаг. Харин ялаа секундэд 260 кадрыг тасралтгvй хөдөлгөөн болгож хардаг. Тиймээс ялааны хувьд хvний хөдөлгөөн нь удаашруулсан кино шиг л харагдах нь. Энэ ямар хэрэгтэй юм бэ гэвэл....

Зарим тохиолдолд цаг хугацаа ер бусын байдлаар сунаж, нэг агшин нь минут тvvнээс ч илvv удаан vргэлжилдэг. Ийм явдал маш хvчтэй айж цочрох, амь насан ноцтой аюул тохиолдох зэрэг хvнд стрессийн vед ажиглагдах бөгөөд хөндлөнгийн хvмvvст мэдрэгдэхгvй. Хvнд учирч болох хамгийн стресстэй нөхцөл байдал нь дайн, зэвсэгт мөргөлдөөн болохоор тэнд байсан хvмvvс цаг хугацаа резинэн мэт сунах vзэгдэлтэй хамгийн их таардаг.

Дэлхийн хоёрдугаар дайны vед Ил-2 нэртэй дайрагч онгоцны нисгэгч байсан Колыбины тvvх vvний тод жишээ юм. Тэрээр гvvр устгах даалгавартайгаар нисчээ. Гэвч онгоц нь дайсны суманд оногдон унаж эхлэхэд даалгавраа биелvvлэхийн тулд шатаж байгаа онгоцоо гvvр рvv чиглvvлсэн байна. Гэхдээ гvvрийг мөргөхийн өмнөх агшинд онгоц нь хашлагыг нь далавчаараа шvргэж хөмрөхөд Колыбин онгоцноосоо унажээ. Яг тэр эгшинд тvvний хувьд цаг хугацаа зогсож, секундын хэд хэд хуваасны дайтай vргэлжлэх ахар богино хугацаанд тэрээр гvvр хэрхэн дэлбэрч, германчууд яаж гvйлдэж байгааг нэг бvрчлэн нарийн харсан төдийгvй, заримынх нь нvvрний хувирал, хурууны хөдөлгөөнийг нь ч сайн харж чаджээ. Дашрамд дурдахад Колыбин нь дайны vед онгоцоороо газар дээрх объектийг таран /халз мөргөх/ хийгээд амьд vлдсэн цорын ганц нисгэгч юм.

Явган цэрэг байсан Филатов гэгч нь хэдхэн алхмын зайд унасан их бууны сум дэлбэрэхдээ хэрхэн эхлээд аажмаар цууран задарч, хэлтэрхийнvvд нь удаашруулсан кинон дээрх шиг аажмаар тал тал тийш бут vсэрч байгааг «хэдэн минутын» турш ажиглаж байсан тухайгаа дурссан байдаг. Yнэн хэрэг дээрээ газар унасан их бууны сум хэлтэрхий болон дэлбэрэх нь секундыг зуу хуваасын хэдтэй тэмцэх ахар богино хугацаанд болж өнгөрдөг болохоор «хэдэн минутын турш» гэсэн нь өөрийнх нь хувийн мэдрэмж юм.

1984 онд Афганистанд байлдаж байсан орос цэргийн яриа «...гэв гэнэт тавхан метрийн зайнаас эгц өөдөөс шvрших гар пулеметын гол төмөр надад том, бvр санаанд оромгvй том харагдах шиг болоод цаг зогсчихсон. Эргэн тойронд чив чимээгvй болж бууны гол төмрөөс сум хэрхэн гарч намайг чиглэн ирж явааг олж хараад, сандралгvй хажуу тийш бага зэрэг холдоход сум миний зvvн талаар гараад өнгөрсөн. Дараагийн агшинд хэн нэгэн нь товчлуур дарсан мэт бvх зvйл хэвийн хэмнэлдээ эргэн орж, дуу чимээ ч сонсогдож эхэлсэн». 1986 онд Афганд дайтаж явсан байлдагчийн яриа «душман эр миний толгой руу буудсан юм. Би буудах чимээг сонсоогvй ч гэлээ гол төмрөөс нь дарьны хий хэрхэн аажмаар тvрэн гарч, задардаг сум миний хажуугаар шунгинан гарч, чулууг буталж байхыг харсан».

1992 онд нисэхийн шоуны vеэр Оросын МиГ-29 сөнөөгч онгоц vзvvлэх нислэг хийж байгаад унаж, дэлбэрснийг зарим нь санаж байж магадгvй. Тэгэхэд онгоц эхлээд элгээрээ газар шvргээд ойгоод ахин хэдэн метрийн цаана унадаг бөгөөд тэгэж унахаас хэдхэн агшины өмнө нисгэгч нь катапульт /ослын vед нисгэгчийн дарьны тийрэх хvчээр онгоцноос гаргаж шиддэг аврах төхөөрөмж/ ашиглан эсэн мэнд газардаж байгаа нь харагддаг. Харин ослын дараа тусгай комисс ирж дvн шинжилгээ хийгээд маш их гайхсан гэдэг. Учир нь сөнөхийн өмнөх тэрхэн агшинд нисгэгчийн хийсэн бvх vйлдлийг энгийн vед давтахад хамгийн багадаа минут гаруй хугацаа орж байсан бөгөөд амьд vлдсэн нисгэгч нь тэр хэдхэн агшинд хийсэн өөрийнхөө vйлдэл бvрийг нарийн тайбарлаж ярих гэж бvтэн цаг зарцуулж байжээ. Тэгтэл нисгэгч нь секундын хэд хуваасны дотор хийчихсэн гэдгийг хувь хvн өөрөө төдийгvй нислэгийн vед нисгэгчийн хийсэн, ярьсан бvхнийг тэмтэглэн авдаг хар хайрцаг нь батлаад байдаг. Энэ нь аюул тохиолдсон vед хувь хvний цаг хугацааны мэдрэмж асар нарийсдаг гэдгийг харуулж байгаа хэрэг.

«Yхлийн дараахь амьдрал» нэртэй номоороо сая сая уншигчдын танил болсон Раймонд Моуди ч гэсэн vvнтэй төстэй олон жишээг өгvvлсэн байдаг. Ачааны машин барьж яваад осолд орсон жолооч "Би гэв гэнэт аймшигтай муухай чахрах чимээ гарахыг сонсоод буруу талын дугуй буудчихлаа гэдгийг мэдсэн... Тэгээд би юу болж байгааг ойлгоод маш их айсан. ...машин бөрөөрөө эргэж гvvр рvv хар эрчээрээ гулсах тэр хэдэн хоромд би амьдралдаа болж өнгөрсөн бvхнийг эргэж хардаг юм байна. Миний өмнө кино шиг л өнгөрсөн. Дараа нь кино гарахаа байж, би машинаа ширтээд зогсож байсан. Машин маань юу ч vгvй болсон, харин би яагаа ч vгvй. Гvvр мөргөхийн өмнө нь би салхиныхаа шилний онгорхой зайгаар кабинаас гараад vсэрчихсэн юм. Одоо ч гэсэн би тэр vед харсан бvхнээ эргээд санаж чадна. Гэвч ингэж санахад доод тал нь 15 минут болно. Харин тэр vед бол секундээс бага хугацаанд болоод л дууссан" гэж дурссан байдаг.

Мөн хvний цаг хугацааны мэдрэмжийг нарийсгадаг тусгай бэлдмэлvvдийг том гvрнvvдийн тусгай албад хийчихсэн, төрийн тэргvvний хамгаалалт, тусгай ажиллагаа зэрэгт өргөн ашигладаг тухай зарим эх сурвалжууд дурддаг.

Хvмvvс өөрт заяагдсан асар их боломжийн өчvvхэн хэсгийг нээсэн, цаашид нээж, олж мэдэх, сайн сайхны төлөө ашиглах нууцлаг зvйл асар их байгаагийн нэг жишээ нь энэ. Эртний мэргэд хvний энэ бvх нууцлаг чадварыг сайн мэддэг байсан бөгөөд нээж, илрvvлэх тусгай аргачлал олныг сэдсэн байдгаас дорно дахины олон тооноы тулааны урлаг, йог, буддын бясалгал гээд олныг нь бид өнөөдөр ч гэсэн мэдэж, ашиглаж байгаа. Гэхдээ тэдгээр нь гол төлөв маш нууцлагдсан байдгаас гадна хувь хvнээс бие, ёс суртахуун, оюун ухаанаа асар их дайчилж, уйгагvй зvтгэхийг шаарддаг болохоор эзэмшсэн нь хуруу дарам цөөн гэдэг.

Бусад мэдээ

Feb 14, 2024 552

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/