http://www.zoofirma.ru/

Navel буюу хүйс нь үр тогтсоны дараа хамгийн түрүүнд үүсдэг эрхтэн бөгөөд түүнээс гарсан хүйгээр дамжуулан ихэстэй холбогдож байдаг билээ.

Хүйс бол маш гайхамшигтай эрхтэн юм. Бидний биеийг тэтгэгч бүх цусны судаснууд хүйстэй холбоотой байдаг бөгөөд багадаа 72000 судас холбогддог. Биеийн судаснуудын нийт урт нь дэлхийг 2 дахин тойрох хэмжээтэй тэнцдэг.


Бид хүүхдийн халууныг буулгахдаа спирт дусаасан хөвөн хүйсэн дээр нь тавьдгийг мэднэ. Харин тосоор эмчлэхийг ихэнх хүмүүс сайн мэддэггүй.
Neem Oil/ Нийм модны тос дусаах - батга эмчлэнэ.
Almond Oil/Бүйлс самрын тос дусаах - арьсыг өнгөлөг толигор болгоно.
Mustard Oil/Гичний тос дусаах - хатаж хагарсан уруулын арьсыг зөөллөнө. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж муу бактерийг устгана. Хөнгөн детокс шиг үйлчилдэг.
Чидун жимсний тос эсвэл коконат тос - үр тогтох чадварыг сайжруулна.
Спирттэй хөвөн тавих - ханиад томууг эмчлэхэд тустай. Хүүхдийн гэдэс өвдөхөд хэдэн дуслыг хүйсэн дээр дусааж массаж хийснээр өвчин намддаг.
Брэнди шингээсэн хөвөн тавих - сарын тэмдгийн үеийн өвдөлт намдаана.
Гүнждийн үрийн тосыг үе мөчний өвчинд хэрэглэнэ. Яс бэхжүүлнэ. Олон эцэг эх хүүхдээ унтахын өмнө энэ эмчилгээг хийдэг.
Mustard Oil/Гичний тос болон Ginger Oil/ Цагаан гааны тосыг ходоод хямрах, гэдэс дүүрэх, дотор муухайрах зэрэг хоол боловсруулах системийн өвчинд хэрэглэнэ.
Бүлээн шар тос -мэдрэлийн системд очих цусны эргэлтийг хурдасгаж дархлааг сайжруулна. Өтгөн хаталтыг эмчилж хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний өвдөлтийг намжаана.
Thyme oil/Ганганы тос - артери болон венийн судсыг амрааж, даралт багасган зүрхний ачааллыг багасгана.
Шээс ялгаруулах чадвараараа Thyme oil бие дэх илүүдэл ус, давс, хортой бодисуудыг хөөн гаргаж, биеийн жин, цусны даралт, хоол боловсружлалтыг хэвийн байлгахад тусална.
Thyme oil амьсгалын зам болон уушгин дахь цэрийг ховхлох чадвартай. Германы E холбооноос ганганы тосыг бронхит, хуцуулж ханиах, дээд амьсгалын замын үрэвсэлд хэрэглэж болохыг зөвшөөрсөн байдаг.
Гэхдээ Thyme oil маш хүчтэй тос тул арьсанд шууд хэрэглэхийг хориглоно. Чидун жимсний тос, бүйлсний тос, коконат тос зэрэг суурь тостой хольж хэрэглэнэ.
* ӨВДӨГНИЙ ӨВДӨЛТӨНД*
Унтахаасаа өмнө 3 дусал Castor oil/ Эрэндийн тос хүйсэндээ дусаан хүйсний нүхний гадуур 3-4см радиуст түрхэн тараана.
ЯАГААД ХҮЙСЭН ДОТРОО ЭСВЭЛ ГАДУУР НЬ ТОС ТҮРХЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Таны хүйс аль судсанд юу дутаж байгааг мэдэрч чаддаг тул тосоор дамжуулан эмчилгээг удирддаг юм.
Таны хийх зүйл бол ердөө дусаагууртай жижиг шилтэй тосыг орныхоо хажууд байлгаж унтахынхаа өмнө хэдэн дуслыг дусааж занших явдал билээ.