Уншиж байна...

Циолковскийн залбирал
Сансар судлалын өвөг эцэг, Оросын эрдэмтэн К.Э.Циолковскийн тухай багш, зөгнөлт зохиолч, сансрын пуужин зохион бүтээгч, хүн төрөлхтнийг сансрын уудмыг судлах, огторгуйд зорчих хүсэл мөрөөдлийг бодит амьдрал болгосон гээд олон тодотгол өгүүлэх нь бий. Калуга мужийн бөглүү тосгонд төрж, багадаа хүндээр өвчлөн 10 настайдаа дүлий болсон эгэл тариачны хүүг алдар хүндийн оргилд хүрнэ чинээ хэн ч төсөөлөөгүй гэдэг. Түүний амьдралын таавар мэт бас нэгэн сонирхолтой тохиолдлын тухай мэдээлэл байдаг.


Констатин Эдуардович Циолковский ид хийж бүтээхийн онгодоор тэмүүлж явах үедээ элэгний хорт хавдартай болж амь насанд нь аюул учирчээ. Тэр цагаас хойш Циолковский "Хүн төрөлхтний сайн сайхан, дэлхий ертөнцийн хойч ирээдүйн төлөө хийж байгаа ажлаа дуусгах нас хайрла" хэмээн өглөө бүр залбирах болов. Нэрт эрдэмтний хичээл зүтгэл, бас итгэл талаар өнгөрсөнгүй 85 насыг насласан байна. Түүнийг нас барсны дараа задлан хийж үзэхэд элгэнд наалдсан хавдрынх нь гадуур уут шиг зүйл бүрхсэн байжээ. Хорвоо ертөнцийн ховор сонин зүйлийн нэг бол энэ яалтгүй ч үгүй мөн билээ. Эдгэрэнэ гэсэн итгэл үнэмшил, сэтгэлийн тэнхээ гэдэг өвчнийг ялан дийлэх чухал ЭМ гэдэг үнэн аж. Тэр тусмаа бидний элэг "дүлий" атлаа "сэтгэлийн" эрхтэн бололтой. Монголчууд ч гэсэн сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг гэж ярьдаг даа! Физикийн ШУ, хамгийн шинжлэх ухаанч буддын шашин, бясалгал, итгэл үнэмшил, нар сарны хөдөлгөөн, залбирал наминчлал ямар нэгэн хэмжээгээр холбогдоод байдаг.

Бусад мэдээ

Mar 30, 2024 105

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/