Уншиж байна...

 

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Хэл амаа ололцохгүй байсаар эхнэр, нөхөр хоёр нилээд маргаантай бууриа сэлгэж Дарь-Эх рүү нүүсэн байна. Хүүхдийнхээ сургууль соёлыг бодсон эхнэр нь СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх сонирхолтой байсан ч, уг газар нь газарт орон шинэ газар зааж өгсөн юм байж.

Гэрийн эзэн Сүндэв буух газраа нэлээд хайсны эцэст хоёр хашааны голд, тэгшхэн тун аятайхан газар олж эхнэртээ ирж хэлэн хамт явж үзэхэд эхнэр нь гол асуудлыг мэддэг болохоор амьтан хүн буухаас өмнө хурдхан бууж төвхнөе гэснээр Сүндэвийнх шинэ газар очиж буужээ.

Дарь-Эхийн шинэ хороололд бууж буй хүмүүс булаалдаад л авмаар газар атал яагаад хашаа хатгаагүй юм бол гэж Сүндэв гайхсан ч тэгэсхийгээд л мартсан аж. Эхнэр нь ажил хийхгүй хүүхдээ асарна. Харин гэрийн эзэн хувийн тэрэгтэй болохоор халтуур хийж мөнгө олно. Шинэ газар очсоноос хойш тэдний гурван хүүхэд ээлжилж өвчин ээрэх болоод зогсохгүй ойр ойрхон эмнэлэгт хэвтэх болж. Сүндэвийн буусан газар анх буусан айл жорлонгоо ухаж байтал, хүний шарил гарч ирсэн бөгөөд бурханд сүсэглдэггүй залуу хосууд байсан байна. Жорлонгоо бариад яг долоо хонож байхад нь ямар ч шалтгаангүй нэг л өдөр гэр нь шатаж, орох оронгүй болсон тэд ах, дүүсээ бараадан тэндээс бүрмөсөн явахдаа хашаагаа ч авалгүй явжээ. Түүнээс хойш хориод хонож байтал бас нэгэн хүн ирж, хөрш хашааных нь хүмүүстэй уулзан болсон явдлыг мэдэх хүмүүс үнэнийг хэлж өгсөн тул бэлэн хашаа газарт шунасан эр ирж буунаа хө гээд явсан ба гэрийнхэнтэйгээ зөвшилцөж лам залж ном уншуулан байж буусан байна.

Хэд хоногтоо юу ч мэдэгдэхгүй байсан ба хагас сар хэртэй болоод эхнэр, хүүхэд нь өвчин ээрч эхэлжээ. Эмнэлгээр явахаар тодорхой онош гарахгүй. Нөхөр нь ламд үзүүлэхэд, нүүхийг зөвлөсөн боловч бэлэн юманд хоргодсон шунал нь дийлэн эхнэртээ ч хэлэлгүй нуусан байна. Шинэ газар болохоор гэрэл цахилгаан байхгүй байв. Гэрийн эзэн эхнэр хүүхэдтэйгээ эмнэлгээр явж, мөн ах, дүүсийнхээрээ орон явсаар орой аажуухан хүрч ирэхэд гэр нь үнсэн нурам болон шатаад дууссан байжээ. Зун байсан болохоор зууханд галгүй, цахилгаангүй тул өөр гал гарах ямар ч шалтгаан байхгүй. 
Хүүхдүүд тоглож байгаад гал тавьсан байх нөхцөлгүй. Учир нь тэдний нохой гадны хүмүүсийг хашааныхаа хаалгаар шагайлгана гэж үгүй. Ламын үгэнд ороогүйнхээ горыг амссан гэрийн эзэн хашааг нь буулгаж авах гэж шуналтан ар гэрийнхэндээ загнуулж байсан аж.

Тэрнээс хойш хагас жил ямар ч эзэнгүй байсан хоосон хашаанд Сүндэвийнхийг буух үеэр чөтгөртэйг нь сайн мэдэх хөршийн өвгөн хөдөөлөхөөр явчихсан байжээ. Намрын эхэн сар гараад удаагүй байв. Хүүхдүүд нь өвчин ээрээд байхаар тэднийгээ хөдөө цагаан идээн дээр гарган эхнэр, нөхөр хоёр хотод хувийн ажлаа хийж байсан бөгөөд нэг орой тэр хоёр найзынхаа төрсөн өдөрт уригдаж очсон байна. Мэдээж хэрэг гашуухан юм амсах нь тодорхой учир машинаа орхиод явжээ.

Сүндэвийг эхнэрийнхээ хамт ирэхэд тэдний гудманд гал командын хоёр тэрэг гал унтрааж буй харагдахад нь хэнийх нь шатсан юм бол ухааны юм ярин явж байгаад дөхөж очмогц өөрийн хашаа байсанд сандран гүйж ирэхэд Сүндэвийн машин үхсэн малын яс шиг болтлоо шатан хэрзийсэн хөндий төмөр болсон байжээ. Машинаа гэрээсээ хөндий тавьдаг болохоор азаар гэр нь галд автаагүй байсан байна. Сүндэв мөнгө олох юмгүй болсондоо гутран ах, дүүсийнхээрээ орохоор хэд хоногийн дараа гэрээсээ гарч явтал хөршийнх нь хөгшин таарч түүнийг түр саатуулан, уг хашаанд буусан айлууд хэрхэн шатсан. Яагаад айл буудаггүй зэргийг нь ярьж өгөөд даруйхан нүү гэжээ.

Чөтгөрөөс үхтэлээ айдаг Сүндэв тэр эрчээрээ гүйн хөлсний тэрэг авчран, гэрээ нүүлгэн танилынхаа хашаанд бууж нэг юм санаа нь амарч. Сүндэвийнхээс хойш уг хашаанд бас нэг айл буусан боловч долоо хонолгүй нүүж. Тэднийхийг буугаад дөрөв хонож байхад амбаар нь шатсан байна. Галыг унтраалцсан хөршийнх нь өвгөн 
- Хүнээс юм асууж бай. Энэ хашаа жирийн нэгэн хашаа биш. Өмнө нь гурван ч айл бууж орох орох, унах унаанаасаа салсан юм гэж учирласнаар тэр айл ум хумгүй нүүн одсон байна. Дарь-Эхийн шинэ хороололд байгаа энэ эзгүй хашааны газар нь маш тэгшхэн. Хашаа нь банз сайтай болохоор түүний дэргэдүүр өнгөрсөн хүмүүс сайхныг нь гайхахаас цаашгүй байдаг юм байна. Өмнө нь лам залаад ч чөтгөрийг нь үгүй хийж чадаагүй болохоор энэ хашаанд айл бууна гэдэг юу л бол. Юутай ч борчуудад сануулахад шунал хөдөлгөм дээрх хашаа чөтгөр шуламстай юм байна шүү.

Бусад мэдээ

Feb 14, 2024 540

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/