Уншиж байна...

Намар цагт нэгэн удаа Жимбий заарин Ахайн буриадын нутаг луу ан гөрөөний арилжаа наймаа хийхээр явж байжээ. Тэгтэл буриад нутгийн нэгэн айлд ортол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байж гэнэ. Түүнийг харсан Жимбий зааринтан сэтгэл нь алдран, дурлаж Ховсын онгодоо шившжээ.

Бидний үзэх дуртай «Сэрэлт» кинон дээр «Цогт хайрханы савдаг ирээд аваад явчихлаа л гэнэ биз» гэж хэлээд тачигнатал инээлддэгийг санаж байгаа биз дээ. Энэ бол шашингүйн үзлээр хүмүүжсэн социализмын он жилүүдийн үед хийгдсэн кино. Харин савдаг гэж чухам юуг хэлээд байна, байдаг эсэх тухайд бид өвөр зуураа маргалдсаар ирсэн билээ. Тэгвэл энэ асуултад хариулахын тулд нэгэн өвгөнд тохиолдсон явдлуудаас товчхон өгүүлье.
Эцгийн маань ах Лханаажав гэж насаараа мал малласан өвгөн одоо ч төрсөн нутаг болох Ховд аймгийн Мянгад сумандаа энх тунх аж төрж байна. Тус сумын Цагаанбулан багийн нутагт Халзан бүргэдтэй гэдэг үзэсгэлэнт сайхан уул бий.

Шагдарын хүрэн гэхээр хонины хөгшин хээр шиг доожоогүй морь байлаа. Аймаг, сум, бүсийн олон том, жижиг наадмын айраг, түрүү авсан болохоор хүмүүс тэр хүрэн морийг хайрлана. Шагдарт ганцхан энэ хүрэн азарга байгаагүй, ондоо хурдан морьд ч байсан юм. Гэтэл дандаа наадмын айраг, түрүүг Шагдарын морьд авахад атаархаж, өмдөндөө шээсээ дусаах шахдаг хүмүүс цөөнгүй байжээ. Зарим нь айлын найран дээр ууж согтоод “Чи лав чөтгөртэй тохиролцож айраг, түрүү авах болзол хийсэн биз. Нэг өдөр тэр морьдынхоо золиосонд үхнэ дээ” хэмээн тавласан удаатай. Хамгийн сүүлд гэхэд Сумын начин Гангаа наадмаар аанай Шагдарын морьд түрүү, айрагны ихэнхийг нь авахад “Чиний цаг удахгүй төгсөнө. Чамайг эцсийн замд чинь явуулна” гэж занасан байна.

Аялалд явсан залуу хос хоёр бяцхан үртэйгээ гэртээ эргэж ирсэнгүй. Аав, ээжээсээ “Найзуудтайгаа ганцхан хоног зугаалгад яваад ирье” гээд зөвшөөрөл аваад явсан ахлах ангийн
сурагч охин ч эргэж ирсэнгүй. “Аав минь нутгаа санаад байх шиг байна. Төрсөн нутагт нь хамт оччихоод ирье” гээд амралтын өдрөөрөө аавыгаа хажуудаа суулгаад хөдөөг зорьсон залуу ч мөн ирээгүй. Тэд бүгд өөр өөр цаг хугацаанд амиа алдсан ч яг нэг газарт зам тээврийн осолд оржээ. Энэ тохиолдлыг олон улсад хар цэг гэж тодорхойлдог. Тодруулбал, авто замын осол, аваар нэг газарт олон удаа гардаг, давтагддаг зам, эргэлт, хэсгийг хар цэг гэж нэрлэдэг.

Шавартын гарамны хөл болох Хүхэрт нуур гэж эхүүн үнэртэй нуур арваадхан жилийн өмнө Гурванбулаг сумын нутагт байжээ. Түүний ойролцоох хадат ухаагийн энгэрт бараантах хаваржаанд хүүхэн Жүгдэр гэж ганц бие хүүхэн байх. Хамуугаас салдаггүй заваандуу тэр хүүхнийг Хүхэрт нуурын усаар биеэ арчин хамуунаасаа салсан юм гэнэ лээ гэж ярилцдаг байжээ. Нэг өдөр адуучин Гочоо өглөө эрт Жүгдэр хүүхний гэр рүү дурандсанд өрх нь бүтээлгээстэй байв. Дөхөн очиж өрхийг нь татвал хөөрхий Жүгдэр бөөн хөө тортог болчихсон орон дээрээ үхсэн байлаа. Бодвол ганц бие тэр амьтан амь нь тэмцэж, гал голомттой ноцолдсон бололтой юм.

Хүн аль болох сэтгэл хөдлөл (EQ), бодол(IQ) хоёроо тэнцвэржүүлэн амьдарвал тайван амгалан байж зөв зохистой шийдвэрүүдийг гаргадаг. Өөрөөр хэлбэл сэтгэлээ чагнангаа бодлоо удирдах нь амьдралыг илүү аз жаргалтай болгодог аж.

Сэтгэн бодох ухаан (IQ) нь хүний амьдралдаа олох амжилтын зөвхөн 20%-г бүрдүүлдэг бөгөөд бусад 80% нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварт байдаг. Тэгвэл Дэниэл Гоулманы сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах тухай “Emotional intelligence” номын EQ танин мэдэх, амьдралд хэрэгжүүлэх тал дээр анхаарахад түлхэц болох онцлох 10 зөвлөгөөг хүргэе.
1. Сэтгэл хөдлөлөө таньж хянаж байх хэрэгтэй. Бидний юу бодох, хэлэх, хийх мөн түүнчлэн шийдвэр гаргах, мөрөөдөх, төлөвлөх бүхэнд бидний сэтгэл хөдлөл нөлөөлж байдаг.

Ихэнх хvмvvс тархиныхаа дөнгөж 10 хvрэхтэй vгvйтэй хувийг ашигладаг гэсэн тооцоо бий. Магадгvй vvнээс болж хvмvvс байгалиас заяагдсан олон авьяас, чадвараа ашиглах нь бvv хэл байдаг гэдгийг нь ч мэдэлгvй явцгаадаг биз.

Харин аваар, осол, vхэл гэх мэтийн асар хvчтэй стрессийн vеэр болон дараа нь зарим хvн өөрийгөө vнэхээр хосгvй авьяастай гэдгийг олж мэддэг. Раймонд Моуди зэрэг vхэл, тvvнийг дагалдагч vзэгдлvvдийн талаарх судалгааны ажилд энэ талаар олон жишээ байдаг. Нохойноос айсандаа гурван метр өндөр хашаан дээгvvр харайгаад гарчихсан эмээ, өндөр хvчдэлд цохиулсныхаа дараа хvмvvсийн өвчнийг хараад оношилдог болсон эмэгтэй гээд зарим нь улиг болсон, зарим нь итгэхэд бэрх олон тохиолдлын талаар байсхийгээд л сонсогддог.

Цаг хугацааны машинаар аялахаас өөрөөр цаг хугацаа хэрхэн алдагдаж болох талаар та төсөөлж байв уу. Би лав “Бенжамен Баттоны итгэмээргүй түүх” киног үзэж суухдаа цаг хугацааны талаарх бүх дүгнэлтүүдэд итгэхээ больсон юм. Яг одоо төдөн цаг болж байна гэж бодох зуур л электрон цагны алдаатай хамт тоо хувирч, өөр цаг хугацааг заана. Энэ жишгээр л бидний амьдрал мөнхөд үргэлжилдэг. Гэхдээ миний амьдрал огт төсөөлж байгаагүй цаг хугацааны алдаг далд орж байсан удаатай. Өөрийн мэдэлд байсан цаг хугацаанаас баахныг үрэн таран хийснийхээ дараа би гэнэтхэн сэрлээ. Яг л зүүднээсээ салах мэт сэрэхэд би аль хэдийнэ өөр хүн болчихсон байсан.

Бусад мэдээ

Feb 14, 2024 382

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 195

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/