http://www.zoofirma.ru/

 

“Дэлхийн бүжгийн өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн бий биелээчид аймгийн төв талбайд бүжиглэхээр боллоо.


Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран “Алтан өв” бий биелгээний гуравдугаар наадмыг энэ сарын 26-28-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус наадамд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдүүд, насанд хүрэгчдийн төлөөлөл 3000 гаруй бий биелээч, соёлын өв тээгч, ардын авьяастан оролцох юм.
Энэхүү наадам нь хамтлаг болон ганцаарчилсан төрлөөр болж, зохион байгуулагчаас өгсөн зааварчилгааны дагуу баруун Монголын бий биелгээг үзэгчдийн хүртээл болгоно. Мөн захчин, мянгад, торгууд, урианхай, дөрвөд, өөлд зэрэг ойрд угсаатны язгуур бий биелгээг бүжиглэх юм.
Тус наадмын үеэр зураг авалт хийж, баруун Монголын бий биелгээг Генисийн номд бүртгүүлэх зорилт тавьж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Ардын язгуур урлаг болох бий биелгээг сурталчлах, үндэсний язгуур бий биелгээний үндсэн намба төрхийг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэхэд наадмын зорилго чиглэж байна.