Уншиж байна...
Биднийг Дадал суманд Хилийн отрядын хамт олон хүндэтгэн угтаж авсан билээ. Мөнх тэнгэрээ шүтдэг, монголын бөө шүтлэгтэн олныг төрийн байгууллага анхлан хүлээж авсан тохиолдол энэ билээ. МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн бүгдээрээ байсан юм. Үзэсгэлэнт сайхан байгаль, монголын түүхтэй холбоотой нутгаар аялсан аялал сэтгэлд мөнхлөн үлдсэн.
Хэнтий аймгийн Дадал сум нь 1925 он байгуулагдсан бөгөөд Баян-Овоо, Агац, Онон, Балж гэсэн дөрвөн багт нийт 741 өрхийн 2,678 хүн амьдардаг байна. Дадал сумын хүн амын ихэнх хувийг Буриад ястан эзэлнэ.
Дадал суманд Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог оршдог бөгөөд Баянхаан, Дадал, Баян-Овоо, Цагаандэлгэр, Сантайхаан, Бурханхалдун зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат уулс оршдог ажээ.
Хэнтий аймгийн Дадал сум нь их эзэн Чингис хааны төрсөн голомт юм. Их эзэн хааны хөшөөг сумын төвөөс 3 км-т байрлах Чингисийн Гурван нуур рашаан сувилалын төвд үзэсгэлэнт Гурван нуурын хөвөөнөө Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан 1962 онд дурсгалын гэрэлт хөшөөг босгожээ. Хөшөөний зохиогч нь уран бармалч Л.Махвал юм. Бадамлан асаж буй галын хэлбэрийг сонгохдоо Монголчууд эрт дээр үеэс галыг бадран мандахын билэгдэл хэмээн үздэг.Хөшөөний өвөр хананд Чингис хааны босоо дүрсийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг шударгуу байдлаар ховилтуулан сийлж “Алд бие мину алжааваас алжаатугай Ахуй төр мину бүү алдартугай” хэмээсэн мэргэн сургаалийг Монгол бичгээр сийлбэрлэжээ.
 

Бусад мэдээ

Feb 14, 2024 580

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/