http://www.zoofirma.ru/
Хо Ши Мины нэрэмжит, Нийслэлийн ерөнхий боловсролын лабортори 14 дүгээр сургуулийн 70 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө. “Бидний бахархал-Миний сургууль” 70 жилиин ойн баярын үйл ажиллагаанд оролцож, төгссөн хамт олонтойгоо нэгэн үдшийг хамт өнгөрүүллээ. Бид, манай ангийн багш, Монгол Улсын гавьяат багш Даваахүүгийн удирдлага дор тэртээ 1977 онд 14 дүгээр сургуулийн математик-физикийн сонгоны ангийг төгссөн хамт олон билээ. Арга ч үгүй бизээ. Баянзүрх дүүргийн бүх л сургуулиудын наймдугаар ангийг онц төгсөгчид энэ ангид цугларсан байсан. 10 дугаар ангиа төгсөөд тэр үеийн сонгон шалгаруулах шалгалтад дээд оноо авч бүгд гадаадад суралцах эрхийг авч байсан гэхээр би ангийхаа хамт олноор бахархах сэтгэл төрдөг юм. Бүгд л тэр эрчээрээ өнөө цаг үед амьдрал, ахуй нь өөдрөг явна. Төгссөн сургууль минь надаа амьдралын хамгийн үнэтэй бүхнийг өгсөн. Тэр эрчээр амьдралын тэмцэл дунд хурцлагдаж, ирлэгдэж, өдий зэрэгт хүрчээ. Аравдугаар анги төгсөх үед миний бие “Алдар” нийгэмлэгт, Монгол Улсын Ардын багш,гавьяат тамирчин Ч.Дамдиншаравын удирдлага дор чөлөөт бөхөөр Улаанбаатар хотын өсвөр үеийн гурван удаагийн аварга, мөн хөлбөмбөгийн шигшээ багт, уулын болон шатрын спортоор зэрэгтээ тамирчин, спортын шүүгч болсон байсан. Сургууль төгсөөд салаа зам дээр сонголт хийх болж, спортоо орхиж, номын ажилд зүтгэх болсон. Нийслэлийн ерөнхий боловсролын лабортори 14 дүгээр сургуулийн 70 жилийн ойн баярын хурал, концертоос танилцуулж байна.