МБНЭ-ийн ДЦ-ийн гишүүд энэ өдрийг чөлөөт хэлбэрээр амарч өнгөрөөхөөр шийдсэн юм. Энэ жилийн хувьд хур бороотой Хөлийн гол нилээд усархаг байв. Ингэж амралтыг зохион байгуулсан давхар зорилготой байлаа. ДЦ-ийн гишүүд нэгэн өдрийг голын урсах чимээ чагнан, чөлөөтэй харилцан ярилцаж сайхан амарлаа. 


Голын эрэг дээр майхнаа барьж, монгол зоог болох хорхог хийсэн байв. Энэ мөчид Монголд Бөөгийн зураг авхаар ирсэн ЮНЕСКО-ын бүлэгтэй уулзаж танилцах байлаа. ЮНЕСКО-ын кино зураг авах бүлэг зураг авалтандаа ихээхэн анхаарч байсан учираас түр зогсоод зураг авах газарлуугаа хөдөлсөн.
Тэрэлжийн амралтын үзэсгэлэнт байгальтай газар Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, түүний шавь нар болох Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан нар хуяглан бөөлж кино зураг авхуулсан юм.
Энэ зураг авалт нь ЮНЕСКО-оос Ази тивд зохион байгуулсан Олон улсын бөөгийн арга хэмжээний бэлтгэлд зориулсан ажээ.
ЮНЕСКО-оос зохион байгуулсан Олон улсын Бөөгийн арга хэмжээнд Монгол бөө бөөлж өөрийн зан үйлээ харуулах бөгөөд хийгдсэн кино нь дэлхий нийтэд тараагдах юм. Кино зураг амжилтай авагдлаа. ЮНЕСКО-ын зохиосон олон улсын бөөгийн арга хэмжээнд Монгол бөө нарыг урьж оролцуулахаар мэдэгдсэн юм.
                                                            Д.Хүрэлбаатар

Идэвхгүй байна - Имэйл үлдээнэ үү.
Уучлаарай бид түр хугацаанд хүнгүй байгаа тул та лавлах зүйлээ имэйл бичиж үлдээнэ үү.
Please give us some info to serve you better.
×
File size larger than 50 Mb
×
File type not allowed
Send chat transcript to your email:
×
Transcript sent!
Are you sure you want to close this chat?
Thank you. We would appreciate it if you could rate this chat

No, thanks