http://www.zoofirma.ru/

Монголчууд шинэ буудал барьж ашиглалтад оруулсан сайхан үйл явдалтай зэрэгцээд өмнөд хөрш шинэ нисэх онгоцны буудал шинээр байгуулсан ажээ. Тэр буудал нь цар хэмжээгээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд байгуулсан маш том нисэх буудал байлаа. Бээжинд олон удаа ирсэн боловч энэ удаа Бээжингийн шинэ нисэх буудалд анх удаа хөл тавьлаа. Шинэ шийдэл, шинэ сонголтоор ийм богино хугацаанд шинэ онгоцны буудал ашиглалтад өгсөн нь хятадын хөгжлийн хурдыг дэлхийд гайхуулахыг зорьсон бололтой.
Олимпын өмнө ашиглалтад оруулсан нисэх буудлын шийдэл бас өвөрмөц байсан. Харин одоогийн нисэх онгоцны буудал явах замыг багасгаж, суух, буух шийдлийг богиносгож хийсэн харагдсан.
Харьцангүй хүн цөөтэй байлаа. Төв хэсэгт байрлах танхим уудам, өндөр төгөлдөр шийдэлтэй байлаа. Ачаанаас ачаагаа аваад шууд гарахад дөт байлаа. Гэхдээ хэд хэдэн гарцтай тул хүлээж авах хүнтэйгээ зөрөлдөх боломж гарах янзтай. 
Нисэх онгоцны буудлаас гарч таксинд сууж хөдлөхөд Бээжин хотын өнгөт хаалга тосон угтана.  Хурдны замаар 60 орчим км яваад Бээжин хотод ирнэ. Шөнийн Бээжин өнгө гэрлээрээ өдөр мэт гэрэлтэй харагдана. Төв телевизыг байрны хажуугаар өнгөрлөө.