http://www.zoofirma.ru/


Гурав. ДУРСАМЖ Л ҮЛДЭХ ЮМ ДАА.
 Анх удаа 1991 онд Бээжин хотод ганзагын наймаа эрхэлж хөл тавьсан билээ. Хүн болгон ганзагад хүчээ сориж байхад түүнээс би хоцорсонгүй. Түүнээс хойш 28 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүний амьдралын эрч хүчээ сорьсон бүхэл үе хамаарч байна.
Энэ удаа компьютерийн захаар орлоо. Зах үндсэндээ нүүгээд дуусч байна. Анхны төв  захын эхний 2-4 давхарт наймаа үлджээ. Тун удахгүй нүүж дуусах бололтой. Энэ бүхэн миний сэтгэлд гуниг тээсээр үлдэв. Энэ захаар орж шинэ бүх технологтой танилцаж ололт амжилтыг сэтгэл дүүрэн үзэж танилцдаг байлаа.
Одоо энэ бүхэнд төгсгөл болжээ.  Залуу насандаа анх хөл тавьж байсан зах хаагдах нь сэтгэлд нэг л гуниг тээнэ. Компьютерын сүүлийн үеийн технологийн ололтыг чухамхүү энэ л зах дээр танилцаж явлаа. Анх ирэхэд наран туул захын хүнсний хэсэг шиг жижиг повилионууд байсан. Жилийн дотор хоёр ч том 16 давхар барилга ашиглалтад орсон. Удалгүй олон давхар барилга бүхий Ази тивд хамгийн том компьюьтерийн захуудын нэг болж чадсан.
Очих болгондоо захаар заавал орж, компьютерийн хөгжил, дэвшилийг сонирходог байж билээ. Олон сайхан хүмүүстэй танилцсан. Сүүлийн үеийн ололт амжилттай танилцуулсан танилууддаа монгол түлхүүрийн оосор ч юмуу, монгол бүтээгдэхүүн дурсгана. Одоо энэ бүхэн дурсамж болон үлдэж байна. Цаг хугацаа юутай хурдан өнгөрнө вэ. Нэг л мэдэхэд 30 жил дөхөж иржээ. Энэ сайхан орчин, барилга байгууламжууд сэтгэлд гүн суужээ. Залуу насны минь олон дурсамж энэ зах дотор өнгөрчээ. Настай минь хамт компьютерийн зах үдлээ дээ. Залуу насны дурсамжтай хамт компьютерийн зах минь баяртай гэж хэлэх үлдлээ.