ҮБХИСургууль бол 98 жилийн түүхтэй монголын ууган сургуулийн нэг юм. Шинэ үеийн монголын түүхийг дархласан үе үеийн алдартанууд энэ сургуулиас төрсөн бөгөөд Цэргийн нэрт жанжин Д.Сүхбаатар сургуулийг үүсгэн санаачланч байв. ҮБХИСургуулийн нэгэн зууны түүхийн содон шигтгээ нь Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт онц төгсөгчид юм. Зуу орчим жилийн хугацаанд нийт 40 гаруй төгсөгч энэхүү нэр хүндтэй цалинг хүртэж үеийнхээ олон сонсогчийг манлайлан суралцсан байдаг.
Цэргийн улс төр соёл хүмүүжлийн ажилтний нэгдсэн эвлэл, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургууль нийгэм, хүмүүнлэгийн тэнхимтэй хамтарсан ЦЕС, ЦНДС-ийн улс төрийн ангид их жанжны алдраар овоглосон цалинтай суралцсан төгсөгчиөө алдаршуулах ДУРСАМЖ уулзалтыг зохион байгууллаа.
Цэргийн улс төр соёл хүмүүжлийн ажилтнуудаас Д.Сүхбаатрын нэрэмжит цалинтай суралцсан 11 төгсөгчөөс хурандаа Д.Жаргалсайхан (МБНЭ-ийн Ерөнхийлөгч) энэ уулзалтад оролцлоо.
Уулзалт өдөрлөгт оролцогчдыг цэргийн үлээвэр хөгжим хүндэтгэн угтаж авлаа. Д.Сүхбаатрын нэрэмжит цалинт төгсөгчдийг ҮБХИС-ийн Байлдааны тугийн өмнө дурсгалын зураг авахуулсан бөгөөд дэлгээ тугийн өмнө зургаа авахуулах гэдэг шагнал урамшуулалын үр өгөөжтэй хэлбэр байсан. Өнөөдөр адис авч дурсгалын зураг татуулсандаа сэтгэл догдлон байлаа. ҮБХИС-ийн дайчин алдрын музейг үзэв.
Эндээс Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт онц төгсөгчдийг сургуулийн Соёлын төвд урьж Аюулгүй байдлын сургуулийн багш оюутнууд оролцсон Дурсамж уулзалт эхэллээ.
Амьдралын арван хоёр жилийг ҮБХИС, ОХУ-ын Удирдлагын академи, Москвагийн Нийгэм, Эдийн засгийн их сургууль, ХБНГУ, АНУ-д аюулгүй байдлын сургалтуудыг дүүргэхэд зориулжээ. Д.Жаргалсайхан ҮБХИС-ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц төгсөж, "Онц сурлагтан" алтан медаль, БХЯ-ны сайд Ж.Авхиагийн дурсгалын цагаар шагнагдаж байсан. 100 мянган оюутан суралцдаг тай Москвагийн Нийгэм, Эдийн засгийн их сургуулийг онцлох хүндэт тэмдэг, (Улаан ромботой төгссөн)-тэй төгссөн цөөхөн төгсөгчийн нэг билээ.
Д.Жаргалсайхан "Сургуулиудад сурч байхдаа монгол гэдэг нэрийг өндөрт өргөж явахыг эрхэмлэдэг байсан. Тэр зарчим надад олон сайхан боломжийг хайрласан. Амьдралд тохиолдсон бэрхшээлүүд намайг тэмцэлд хурцалж, амьдрах ухаанд суралцуулдаг байсан" гэв.
БХИС болон Аюулгүй байдлын албаны сургууль төгссөн хүн ямар ч албан тушаалд томилогдон ажиллах боломжтой. Гол нь Маш олон талын мэдлэг шаарддаг гэдгийг төгсөгч Д.Жаргалсайхан өөрийн ажил албаны туршлагад тулгуурлан өгүүлэв.
Цэргийн сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц төгсөж, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах үйлсэд хичээн зүтгэлийн үнэлж БХЯ-ны Эх орны төлөө медалиар шагнасныг гардууллаа.
Сонсогч ахуй насны гэгээн дурдатгал хөвөрсөн уулзалтын уур амьсгалд ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, жүжигчин Б.Батбаатар тэргүүтэй уран бүтээлчид ая дууны түрлэг өргөн мялаалаа.