http://www.zoofirma.ru/

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын сэтгүүл зүйн хөгжлийн ноён оргил, нийгэм улс төрийн нэри зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэв таалал барьж, тэнгэрийн орныг зорьжээ. Аугаа хүний чив чимээгүй, намуухан дөлгөөхөн, гашуудлын ажил бидэнд нэгийг сануулж, бодогдуулж болоод өнгөрөв.


Л.Түдэв 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль төгсчээ. УБДС-ийг төгсөөд 1956 оны намар төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж багшлаж эхлэв . Нутагтаа 3 жил орчим багшилсны дараа 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал дэвшүүлэн нам засгийн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд, Москвад 3 жил нь Л.Түдэвийн хувьд, тун чиг үр бүтээлтэй өнгөрсөн юм. Л.Түдэв 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирснийхээ дараа, МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.
Түүний зохиол бүтээл болох 15 ном нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.
Монголын тэнгэр үзэлтнүүд түүний “Дал” сониноор дамжуулан Мөнх тэнгэрийн үзэл, үндэсний ухамсар, уламжлалт зан заншил, соёлын үнэт өв, байгаль дэлхийгээ хамгаалах монгол ухаан зэрэг олон зүйлийг уншиж, судалж, суралцаж байсан билээ. Түүний бичсэн зохиол бүтээлийг бидний үеийнхэн бага насанаас эхлэн шимтэн уншиж, дэлхий ертөнцтэй танилцаж, түүнийг бахархан хүндэлдэг байлаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Эрхэм хүндэт төр, нийгмийн зүтгэлтэн Л.Түдэв гуйатай миний бие бага залуу байсан ч 90-ээд оны дундуур нэг сар гаруй хугацаанд хамтран ажиллах хувь боломж бүрдсэн юм. Хамт байсан тэр мөчүүд гал халуун, бүхчим, хатуухан хугацаа байв. Энэ бол хэн хүнд тохиолдоод байдаггүй, ховор, азтай гэмээр учрал байжээ.
Ианы ажил хичээнгүй чанар, алсын хараатай бодлого, ирж буй цаг, залуу үеэ дэмжих нөр их зүтгэл, хүчин зүтгэсэн их үйлсийг тань Тэнгэр үзэлтнүүд ямагт дурсаж явах болно.
Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Мөнх хөх тэнгэр минь ивээж хайрла.
Д.Жаргалсайхан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийн ажлын албаны дарга асан,
Зэвсэгт хүчний хурандаа