http://www.zoofirma.ru/

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон хүмүүнлэгийн аян зохион байгуулав. Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа, монгол бөөгийн удган Солонго нар удирдаж зохион байгуулжээ.


Энэ хүмүүнлэгийн аяны үеэр өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд хүнсний бүтээгдэхүүнээр туслах ажил зохион байгуулжээ. Уг арга хэмжээг олон эмэгтэйчүүд цаг үеэ олсон сайхан арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.
Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөлийнхээ төлөө олон сайхан ажил зохион байгуулж байгаа бүсгүйчүүл, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олондоо талархал дэвшүүлье.