Уншиж байна...

Мөнх тэнгэр шүтэгч Монголчууд аа. Мөнх тэнгэрийн ивээлээр Монгол туургатны төв нутагт гал голомтоо сахин суугаа хөх толбот Монголчуудын тоо гурван саяд хүрсэнд бид баяртай байна. Мөнх тэнгэрийн үзлээ эрхэмлэн дээдлэх тэр мөч рүү бид бага, багаар ойртсоор байна. Түүний тод жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч С.Элбэгдорж (“Өнөөдөр” сонины 2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 22 дугаарт сонины дугаарт мэдээлсэнээр) Монголын гурван сая дахь иргэнээ төрийнхөө Их цагаан сүлдэнд даатгаж, дуудах нэрийг нь Монголжингоо хэмээн айлджээ. Ийнхүү Мөнх тэнгэрийн зан үйлээ дээдэс минь үйлддэг болсонд Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд баярлаж бахархаж байна.


Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэний 2223 жил, Монголд бөөгийн анхны байгууллага байгуулагдсаны 20 жил, Монголын бөө нар нэгдсэний 3 жилийн ой тохиож буй 2015 он баярлууштай, өлзий дэмбэрэлтэй үйл явдлаар эхэлж байгаад бэлэгшээж байна.
Монгол үндэсний үзэл чөлөөтэй дэлгэрч, Монголоороо бахархагчид олонхи болов. Даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх түүхэн хариуцлага бидэнд тулж иржээ. Энэ хариуцлага бол дээд өвөг, өвөг дээдсээс уламжлан бидэнд үлдээсэн онгон сайхан байгалаа хамгаалах, газар, түүний хөрсөн доор өнөөг хүртэл хадгалж хамгаалж ирсэн асар их баялгаа өмгөөлөх, зөв зохистой хэрэглэх, харийнханы олон зуун жил доромжлон гутаасан Мөнх тэнгэрийн үзлээ эргээд сэргээх явдал билээ.

 


Монгол туургатны төв нутагт гал голомтоо сахин суугаа хөх толбот Монголчуудын тоо гурван саяд хүрч байгаа ч Дэлхийн Монгол туургатнууд олон арван саяар тоологдоно. Тэдний нутгаа гэх сэтгэл хэмжээ хязгааргүй билээ.
Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс биднийг ивээх болтугай.

МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл

Бусад мэдээ

Mar 30, 2024 108

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/