http://www.zoofirma.ru/

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын бөөгийн удирдагч, Монгол бөөгийн их зайран Мокотой уулзаж ярилцлаа. 2022 он гарсаар зохион байгуулсан Монгол бөөгийн арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөө удган, зайран, улаачдын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан тухай мэдээллийг сонслоо. Монгол бөөгийн түүхэнд томоор бичигдэх үйл явдал болсонг бөө нар талархан хүлээж авч байгаагаа илэрхийллээ.
Гэхдээ уг арга хэмжээг зохион байгуулагчид өнөө цагийн Монгол бөөгийн өнгө зүсийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж яваа Хөвсгөл нутгийн төлөөлөл хотод ирсэн байсан боловч оролцуулаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн удахгүй болох Мөсний баяр, түүнтэй холбоотой цуврал арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлын талаар санал бодлоо солилцлоо.