http://www.zoofirma.ru/

2022 он гарсаар МБНЭ-д гишүүнээр элсэгчид нэмэгдэх болсон билээ. Саяхан Хөвсгөл аймагт болсон “Мөсний баяр”-ын үеэр болон гуравдугаар сар гараад МБНЭ-д 30 гаруй улаач нар гишүүнээр элсэн байна. Ойрын өдрүүдэд МБНЭ-ийн төв байраар хөл хөдөлгөөн их байлаа.

 

МБНЭ-ийн дүрэмд :”Бөө шүтлэг бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль, дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн хаан Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол бахархал, соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн мөнх тэнгэрийн үзэл билээ.
Монгол Бөөгийн Нэгдсэн эвлэл нь хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санааг баримталсан, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн шүтлэгийн байгууллага юм.” Гэж тодорхойлсон байдаг.
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн гишүүд зөвхөн улаачийн хувьд төдийгүй, “Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэн уламжлалыг сэргээх, өвөг дээдсээс уламжлан үлдээсэн онгон сайхан байгаль, эх нутаг, газар, түүний хөрсөн доор өнөөг хүртэл хадгалж ирсэн асар их баялаг, Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монголын үндэсний язгуурын шүтлэг болох Мөнх тэнгэрийн үзэл, бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалсан байгууллагын үндэсийг тавих, хөгжүүлэх, таниулан сурталчлах, хамтран ажиллах, зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх” зорилт тавин ажилладаг.
МБНЭ нь Салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж Мөнх тэнгэрийн шүтлэгийн нэгдсэн ойлголтыг бий болгох, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг.

20220314_113724
20220314_113724
20220314_142707
20220314_142707
20220314_142723
20220314_142723
20220314_142740
20220314_142740
20220315_130108
20220315_130108
zxc1089
zxc1089
Previous Next Play Pause
20220314_113724 20220314_142707 20220314_142723 20220314_142740 20220315_130108 zxc1089