Уншиж байна...

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Цэргийн Улс төр, Соёл хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл ТББ-ын гишүүдийг хүлээн авч уулзав. Энэ хүрээнд зэвсэгт хүчний хурандаа, Үндэсний адулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга асан, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзалтад оролцлоо. Энэ чанараараа цэрэг иргэний харилцаанд чухал ач холбогдолтой уулзалт боллоо. Уулзалтад оролцогчид Монгол төрийн хар сүлдэд хүндэтгэл үзүүллээ.


Нэгэн үед хамт ажиллаж байсан дарга удирдлагууд, зааварлаж, зөвлөж, чиглүүлж байсан хүндтэй багш, захирагчидтайгаа уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, харилцан санал солилцлоо.
2017 оноос хойш Монгол Улсын Зэвсэгт хүчин Батлан хамгаалахын багц хуулиудын шинэчлэлийн хүрээнд тайван цагийн чиг үүрэгтэй томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Хуучин, цэргийн алба хаагчид эх орноо л хамгаалахад бэлэн байхаас гадна нийт ард иргэдийг батлан хамгаалах бэлтгэлжилттэй болгох чиг үүрэгтэй байсан.
Харин өнөөдөр улс эх орныхоо хөгжил дэвшилд стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгцээ шаардлага бий болжээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 9 томоохон төслүүд дээр ажиллаж, 460 орчим тэрбум төгрөгийг төсвийн мөнгөнөөс хэмнэжээ. Энэ бол Батлан хамгаалах салбарын улс эх орондоо оруулж буй хувь нэмэр. Батлан хамгаалах салбар бэлэн байгаагийн тодорхой илэрхийлэл. Цаашид бид үйлдвэрлэгч салбар болохоор зорьж байна. Энэ ажил ч эхнээсээ биелэлээ олж, дотооддоо зарим техник хэрэгслүүдээ үйлдвэрлэхээр ажиллаж байна.
Уулзалтын үеэр улс төр, соёлын ажилтнууд маань үнэтэй сайхан санал санаачилгуудыг дэвшүүлэв. Соёл хүмүүжлийн ажлуудыг анги байгууллага дээр орхигдуулалгүй хүртээмжтэй зохион байгуулах, залуу офицеруудыг хүнтэй харилцах арга барилд сургаж, хүнээр хүн хийх ухааныг зааж зөвлөх, ахуйн соёлоос илүү оюуны соёлыг эрхэмлэдэг байх, “Ирээдүйн батлан хамгаалагч” концепцийг хэрэгжүүлж, хүүхэд залуусыг цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй болгох зэрэг саналуудыг уламжлав.
Сайд энэ бүх саналуудыг анхаарч үзэхээ илэрхийлж, уулзалт ажил хэрэгч сайхан болж өндөрлөлөө.

20220929_094958
20220929_094958
20220929_103829
20220929_103829
20220929_113401
20220929_113401
20220929_113911
20220929_113911
20220929_114342
20220929_114342
20220929_114958
20220929_114958
zxc1244
zxc1244
1
1
2
2
4
4
5
5
20220929_094702
20220929_094702
Previous Next Play Pause
20220929_094958 20220929_103829 20220929_113401 20220929_113911 20220929_114342 20220929_114958 zxc1244 1 2 4 5 20220929_094702

Бусад мэдээ

Mar 30, 2024 109

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/