Уншиж байна...

Наран даацаас баруун тийш Хэрмэн цав, Зуун мод Зулганай, Шаригийн ганга, Тосон бумбын нуруу байдаг. Зуун мод, Зулганай, Хэрмэн цав, Наран, Наран даац, Хайлааст зэрэг горхи ус, баян бүрдүүд зэрэг хэний ч болов сэтгэлийг татсан байгалийн үзэсгэлэнт газруудтай.

Торомхон, Нэмэгтийн баруун зүүн горхи, Салхит, Дуслуур, Улаан хад, Баганат зэрэг нүд, ходоод, гэдэсний болон хүний бие мах бодийн эмгэгийг эмчилдэг рашаан устайгаас гадна хармаг, тэмээн хөх, жигд зэрэг жимс, алтан гагнуур, лидэр, хонин ба морин шарилж, хар шаваг, улаан ба цагаан гоёо, чихэр өвс, нохойн хушуу, таван салаа, хар өвс, хонгор зул, зэрлэг сонгино, шувуун хөл, хурдан цагаан, цахилдаг, зээргэнэ, бажууна, гоньд, бамбай, цурхил, хөмүүл, таана зэрэг эмийн болон хүний хоол хүнсэнд амтлагчаар буюу энгийн байдлаар хэрэглэгддэг сайн чанарын ургамлууд ихээр ургадаг
Их говийн дунд газар хагалбарын явцад үүссэн боловуу гэмээр говьд ийм газар байдагаа гэж уулга алдам сайхан газар таардаг, түүнийг Зуун мод, Зулгадай гэж нэрлэнэ. Дээрээс нь харахад зүлэг хэмээн бодмоор халиуран найгах зэгс их өндөр ургасан байдаг. Их цөлийн аагим халуунаас доош уруудан зэгс рүү ороход шумуул тэвчихийн аргагүй шавна. Хэдхэн метрт хоёр өөр ертөнц оршино. Зарим жилдээ жижигхэн нуур тогтож усны шувууд үзэгдэнэ.
Сумын нутаг дэвсгэрт хавтгай, хулан, мазаалай, аргаль, янгир зэрэг дархан цаазат амьтад, шилүүс, чоно, ирвэс, мануул, хярс, үнэг, цоохондой, өмхий хүрэн зэрэг махчин амьтад, хар сүүлт, туулай гэх мэтийн хөхтөн туурайтан болон ёл, хойлог, тас, бүргэд, хэрээ, ятуу, ногтруу, шар шувуу, сарьсан багваахай, хулан жороо, болжмор гэх мэт 20 гаруй нэр төрлийн жигүүртэн шувууд бий.

img793
img793
img794
img794
img795
img795
img796
img796
img797
img797
Previous Next Play Pause
img793 img794 img795 img796 img797

Бусад мэдээ

Feb 14, 2024 514

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/