Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, МБНЭ-ийн удирдлагууд оролцож, цаг үеийн асуудлууд, 2019 онд хийх ажлын чиглэлийг ярилаа.
Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн удирдагчаар Эрдэнэбаатарыг \МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайгаар баталтал түр орлон гүйцэтгэгчээр \ томиллоо.
Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүд ойрын үед хийх ажлын талаар саналаа солилцлоо. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн нэгдсэн зөвлөлгөөнийг жилд 1 удаа, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн хуралдааныг тогтмол хугацаанд хийж байхаар тогтов.
Б.Банзрагч