http://www.zoofirma.ru/

МБНЭ-ээс зохион байгуулах ажлыг бэлтгэх ажлын хэсгүүд энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд хуралдаж ажлаа ярилцлаа.
Шашны хуулийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсэг, У. Ганхуяг-ажлын хэсгийн ахлагч, Ш. Нямдорж, Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй цугларч анхны уулзалтаа зохион байгууллаа. Маргаашийн дугаарт дэлгэрэнгүй тэмдэглэл тавигдана.


Монгол бөөгийн цол, шагнал хэлэлцэх, бэлтгэл хангах ажлын хэсэг , Б. Бадамсүрэн, Улаанцэцэг, Оюунтуул, Хандам нар цугларч, бөөгийн цол олгох, шагналд нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаа.
Шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулах ажлын хэсгийг ахлагч, Л. Цагаанхүү ирж ажиллаа. Ойрын өдрүүдэд ажлын хэсэг дахин цугларах юм. Ажлын хэсэгт Мөнхбүрэн, Сарантуяа,
Мөнхнаран нар багтсан байгаа.
Спортын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг, Б. Батжаргал- ажлын хэсгийн ахлагч
Баярмаа, Баяржаргал нарын ажил эхлээгүй байна.