http://www.zoofirma.ru/

Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболдтой МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар “Мөсний баяр-2019” арга хэмжээний үеэр уулзаж, энэ жил зохиогдох арга хэмжээний талаар саналаа солилцлоо.

 


Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын хоёр дахь удаагийн уулзалт юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн өнөөгийн байдал болон өмнөх уулзалтаас хойш хийгдсэн ажлуудаас төр засгийн түвшинд анхаарал татсан арга хэмжээнүүдийн тухай танилцууллаа.
Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд Хөвсгөл нуурын “Мөсний баяр” уламжлал болон зохион байгуулагдаж, түүний нэг арга хэмжээ нь бөөгийн тахилга, галын наадам болж байгаа тухай ярьж, олон сайхан улаач оролцсонг тэмдэглэсэн билээ.
Цаашид хийгдэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, зарим арга үйл ажиллагаанд оролцуулахаар тохиролцсон байна. 2019 онд Хөвсгөл аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгээс хоёр томоохон тахилгыг зохион байгуулах юм.
Д.Хүрэлбаатар