Уншиж байна...

УЛААНБААТАР. /RNS/. Пап Францис даваа гарагт Монголын хамгийн эмзэг бүлгийнхэнд анхаарлаа хандуулж орон гэргүй болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан “Нигүүлслийн өргөө”-д зочиллоо. Пап Францис энд ирэхээс өмнө тус өргөөний сайн дурын ажилтнууд уг барилгыг бэлэн болгохын тулд шаргуу ажилласан аж.

Пап Францис Монгол дахь айлчлалынхаа хүрээнд монгол сүсэгтнүүд болон Азийн бусад орноос ирсэн хамба лам, эргэл мөргөлчдийн хамт талархал магтаалын ариун мөргөлийг тэмдэглэж байна.

Пап Францис 9 дүгээр сарын 2-ны өдөр хамба лам, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс болон шашны хариуцлагатнуудтай уулзлаа. Уулзалтын өмнө Петр, Паул гэгээнтнүүдийн цогчин дуганд залсан Тэнгэрлэг Эх Мариагийн баримлыг анх олсон Дархан хотын иргэн Цэцгээ монгол гэрт түүнийг угтан авлаа. Гэгээн Эцэг Монгол дахь католик шашны сүсэгтнүүдийн төлөөлөлтэй мэндчлэхдээ монгол ёс уламжлалыг хүндэтгэн цогчин дуганыг нар зөв тойрч морилов. 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2023.09.02) Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа дээд түвшинд айлчлал хийж байгаад бид баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхав.

Олон зууныг дамнасан эртний харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх төрийн айлчлалын үеэр Пап Францистай уулзаж байгаадаа баяртай буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. 

Пап Францис Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд төр засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлд хандан үг хэллээ. Энэхүү айлчлалын "Хамтдаа найдацгаая" гэсэн уриа үг нь хоёр орны харилцан хүндэтгэл, үр дүнтэй хамтын ажиллагааг илэрхийлж байна. Католик шашин нь дэлхийн бараг бүх улс оронд дэлгэрсэн эртний түүхтэй бөгөөд шинжлэх ухаанаас эхлээд утга зохиол, урлаг, улс төр зэрэг олон салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан эрхэм нандин, үр өгөөжтэй оюун санааны уламжлалыг агуулсан шашин гэдгийг яриандаа тодотгов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийв

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг угтах албан ёсны ёслол жанжин Д.Сүхбаатарын талбайд болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүнийг угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын төрийн дуулал эгшиглэв.

Пап Францисыг угтан авахад Гэгээн Ширээт Улсаас Төрийн нарийн бичгийн дарга Пиетро Паролин, Монгол дахь Католик шашны тэргүүн Жиоржио Маренго тэргүүтэй кардиналууд,

Бусад мэдээ

Feb 14, 2024 635

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 213

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/