Уншиж байна...

2013 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Их тахилгад хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон аймгуудын нэг бол Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн хамт олон байлаа. Говь-Алтай аймгаас нийт 30 гаруй бөө нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувд хувиасаа олон бөө нарын замын зардлыг хариуцан даасан байна. Харамсалтай нь энэ уулзалтын үеэр зарим төлөөлөгч нар нутаг буцсан байсан юм.
Говь-Алтайн нутгийн төлөөлөл 20 гаруй бөө нартай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Судлаач Д.Бадарч, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Монгол бөөгийн Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Хишигжаргал нар зоогийн газарт хүлээн авч уулзаж, санал солилцож, оройн зоог барьсан байна.
 Их тахилгад оролцох ажлыг сайн зохион байгуулсан Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувдыг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө””Хүрэл шонхор” медалиар шагнасан байна.
 

2013 оны 11-р сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн зургаадугаар                     хуралдаанд “Монгол бөөгийн тулгамдсан зарим асуудлууд” гэсэн илтгэлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тавьсан билээ. Тэр хэлсэн үгэндээ “Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна.

Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл, Монгол бөөгийн өргөөнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С. Клечески зочилох үеэр хөдөө орон нутгаас төлөөлөгчид ирсэнтэй холбогдуулан МБНЭ-ийн зөвлөлдөх уулзалт, хуралдааныг Согоот амралтын газар зохион байгуулж байна.

2013 оны 6 дугаар сарын 21-22-ны өдөр болсон Их тахилгад оролцсон Монгол бөөгийн Тэргүүн Удган Б.Нанжаагийн ахалсан Орхон аймгийн Бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн Их Удган Г.Гэрэлтуяагийн ахалсан Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэн, Удган Туулын ахалсан Булган аймгийн Бөөгийн хүрээлэн, Тод-Эрдэнийн ахалсан Сүхбаатар аймгийн Бөөгийн хүрээлэнгийн төлөөлөлийг хүлээн авч уулзаж, харилцан санал солилсон байна. Уулзалтанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Дархан Удган Д.Энхжаргал, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга, Монгол бөөгийн Тэргүүн Удган Өсөхбаяр нар оролцсон байна. МБНЭ-ийн Удирдлага орон нутгаас ирсэн төлөөлөгч нарыг хүндэтгэн оройн зоог барьсан байна. Мөн Монголын бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Мөнх тэнгэрийн төлөө” “хүрэл шонхор” медалиар Булган аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Удган Туулыг шагнасныг гардуулсан байна.

МБНЭ-ийн анхдугаар Дээд хуралдайд Эрдэнэт хотоос төлөөлөн ирж оролцож байсан, Монголын бөөгийн төв байгуулагыг байгуулахад хүчин зүтгэж явсан, Монгол бөөгийн Тэргүүн зайран М.Энхбаатар хүнд өвчний улмаас тэнгэртээ заларлаа.

“Халх голын дайны түүхийн судалгаа, Баримт ба газар орон” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд МБНЭ-иын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцсон байна. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд И.В.Сеченов ахлагчтай ОХУ-ын төлөөлөгчид, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Зүүн хошууны намын хорооны зөвлөх Гү Мандал тэргүүтэй төлөөлөгчид, Танака Кацухико тэргүүтэй Японы төлөөлөгчид оролцсон байна.

Халх голын нутгаар хилийн отряд, заставуудаар ажиллаж байхдаа хилийн багана дээр өглөөний наран угтахдаа зохиосон хэдэн мөр шүлэг яваандаа дуу болон мэндэлсэн түүхтэй. Тэр газар нутаг бол Бурхантын застав билээ.

Биднийг замд Мэнэнгийн отрядынхан хүлээж авсан билээ. Хаа явсан газар хилийн хамт олны хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсанд манайхан баярлаж байсан. Манай хамтлаг орой, харанхуй болсон үед Буйр нуурт ирж буудалсан билээ. Хорхог хийж, бүжиглэн цэнгүүн хийж, нуурын эрэг дээр дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлсэн.

Бусад мэдээ

Mar 30, 2024 87

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?